logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    COVID-19-ийн тархалт эрчимжсэнээс болж БНХАУ эдийн засгийн бодлогын нэн чухал хурлаа хойшлуулав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 14 16:15
    322
    БНХАУ COVID-19-ийг Үл тэвчих бодлогоо дуусгавар болгож, шинжилгээнд хамруулах, халдвар авсан иргэнийг тусгаарлах журмаа сулруулаад байна

    Бээжин хотод “коронавирус”-ийн халдварын тархалт нэмэгдэж байгаагаас шалтгаалан БНХАУ-ын эрх баригчид энэ пүрэв гарагт эхлэх байсан эдийн засгийн бодлогын хурлаа хойшлуулсныг ойрын эх сурвалж мэдээлжээ.

    БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин оролцдог, олон улсын анхаарлыг ихээр татдаг гэдгээрээ өндөр ач холбогдолтой “Төвийн Эдийн засгийн ажлын хурал”-ын зохион байгуулагдах шинэ товыг одоогоор зарлаагүй байгаа аж.  

    Хурлаар БНХАУ-ын Төрийн өндөр албан тушаалтнууд ирэх оны эдийн засгийн бодлогын талаар баримтлах зорилтуудаа хэлэлцдэг. Ши Жиньпинээс гадна Коммунист намын Улс төрийн товчооны гишүүд, мужуудын захирагчид, Засгийн газрын агентлагууд болон санхүүгийн байгууллагуудын дарга нарын оролцсон бүрэлдэхүүн гурван өдрийн турш хуралдсаны дараа төрийн хэвлэлд хурлын үр дүн нийтлэгддэг уламжлалтай аж.

    “2023 онд орон сууцны зах зээл болон иргэдийн хэрэглээг дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг дахин сэргээх нь хурлын гол анхаарал хандуулах сэдэв болно гэж бодож байна. Гэхдээ бүгд өвдчихвөл эдийн засгийн дэмжлэгийн бодлого үр дүнгээ өгөхгүй. Тиймээс эрх баригчид COVID-19-ийн халдварын тархалтын одоогийн давлагаа намжих хүртэл зарим арга хэмжээгээ азнаж магадгүй” хэмээн зөвлөх үйлчилгээний “Teneo” компанийн шинжээч Габриель Уилдау онцолж байна.

    БНХАУ энэ сард COVID-19-ийг Үл тэвчих бодлогоо гэнэтийн байдлаар дуусгавар болгож, шинжилгээнд хамруулах, халдвар авсан иргэнийг тусгаарлах чанд хатуу журмаа сулруулаад байгаа юм. 

    Сүүлийн өдрүүдэд Бээжин зэрэг томоохон хотуудад эмнэлгүүдийн гадаа урт дараалал үүсэж, халуун бууруулах эмийн олдоц муу байгаа нь тус улсад халдвар хурдацтай тархаж байгаагийн дохио болжээ. Зөвхөн ням гарагт Бээжингийн эмнэлгүүд халуурсан шинж тэмдэгтэй 22 мянган өвчтөн хүлээн авсан нь өмнөх долоо хоногийнхоос 16 дахин өссөн үзүүлэлт болохыг “CCTV” мэдээлсэн байна.

    Cэтгэгдэл бичих