logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Rio Tinto: Литийн өндөр үнэ урт хугацаанд хадгалагдана
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 14 15:35
    435
    “Rio Tinto” компани дэлхий даяар литийн шинэ төсөл идэвхтэй хайж байгаагаа мэдээлэв

    “Rio Tinto” компани цэнэг хураагуурын гол түүхий эд литийн үнэ урт хугацаанд өндөр түвшинд хадгалагдана гэж тооцоолсны зэрэгцээ литийн шинэ төсөл идэвхтэй хайж байгаагаа мэдээллээ.

    Тус компани энэ онд Серби улсад хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан 2.4 тэрбум ам.долларын өртөгтэй литийн уурхайн "Jadar" төслөө хойшлуулаад байгаа юм. Учир нь Сербийн Засгийн газраас энэ асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг явуулах шаардлагатай хэмээн үзэж, тус компанид олгосон тусгай зөвшөөрлийг цуцалсан аж. 

    Хэдий тийм боловч “Rio Tinto” компани “Jadar” төслөө бүрэн зогсоогоогүй бөгөөд хөгжүүлэлтийн явцад гарах эрсдэлүүдийг багасгахаар зорьж байгаагаа веб сайтаараа дамжуулан мэдээлжээ. Мөн литийн салбарт “худалдан авалт, нэгдэлд суурилсан органик өсөлт”-ийг эрэлхийлж ажиллахаа онцолсон байна.

    Дээрх төсөл хэрэгжвэл “Jadar” нь Европын хамгийн том литийн уурхай болох бөгөөд жил бүр нэг сая цахилгаан автомашинд ашиглагдах 58 мянган тонн литийн карбонат олборлож, тивийн литийн одоогийн хэрэгцээний 90 хувийг нийлүүлэх юм. Мөн тус компани дэлхийд литийн олборлолтоор тэргүүлэх “Топ-10” үйлдвэрлэгчийн нэг болох аж.

    “Rio Tinto” энэ оны дөрөвдүгээр сард АНУ-ын Калифорни муж дахь өөрийн эзэмшлийн боратын уурхайд хаягдал чулуулгаас лити гарган авах үйлдвэрлэлээ эхлүүлсэн юм. Түүнчлэн гуравдугаар сард Аргентин дахь “Rincon” литийн төслийг 825 сая ам.доллароор худалдан авах хэлцлээ амжилттай болгосон байна. “Rincon” орд нь хоёр сая гаруй тонн литийн карбонатын нөөцтэй, 40 жилийн турш олборлолт хийх боломжтой ажээ.

    Cэтгэгдэл бичих