
Зургийг: С.Батсайхан
Сүлжээнд холбогдсон эрчим хүчний хуримтлуурын системийн чиглэлээр Азийн Хөгжлийн банкны хийсэн судалгаагаар Монгол Улсын цахилгаан эрчим хүчний 70 гаруй хувийг нүүрснээс гарган авч байна. Мөн эрчим хүчний хангамжийн эх үүсвэрүүдийн дийлэнх хувь нь нүүрсээр галладаг дулааны цахилгаан станц байгаа юм.
ДЦС-4 ТӨХК-ийн хувьд 2013 онд жилдээ 1.7 сая тонн нүүрс түлдэг байсан бол хэрэглээ 2023 онд 2.2 сая тонн буюу 560 мянган тонноор өсжээ. Харин ДЦС-3 ТӨХК 2013 онд жилдээ 1.1 сая тонн нүүрс түлдэг байсан бол 2023 онд 1.4 сая тонн хүрч, хэрэглээ 31.5 хувиар өссөнийг станцуудад нүүрс нийлүүлдэг “Багануур” ХК мэдээлж байсан юм.
Азийн Хөгжлийн банк “Хөгжиж буй улс орнууд хэрхэн хуримтлуурын багтаамжийн хэмжээг тодорхойлох, эзэмшигч, аюулгүй байдал, тогтвортой байдал, арилжааны ашиг зэрэг дизайны сорилтуудыг даван туулах чиглэл”-д хэд хэдэн зөвлөмж боловсруулсан байна. Тухайлбал: оргил бус ачааллын цагаар эрэлтээс давсан хэмжээг хязгаарлах эсвэл экспортлох шаардлагатайг тодотгожээ.
Дээрх судалгаа Засгийн газруудад эрчим хүчний хуримтлуурын системийн шийдлүүдийг хурдасгаж, нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй нийгэмд шилжих үйл явцыг түргэсгэхэд туслах зорилготойг онцолж байна.