logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Түүхэн өндөр ашигтай ажилласан "BP" компани $2.5 тэрбумын хувьцаагаа буцаан худалдаж авна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 02 13:20
    187
    "BP”-ийн цэвэр алдагдал III улиралд 2.2 тэрбум ам.доллар хүрчээ

    “BP” компани өнгөрсөн улиралд түүхэндээ хоёрдугаарт бичигдэхүйц өндөр хэмжээний ашигтай ажилласнаа танилцууллаа. Мөн тус компани 2.5 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хувьцаагаа эргүүлэн худалдан авахаар болсон байна. Ингэснээр ОХУ Украины дайнаас үүдсэн эрчим хүчний үнийн өсөлттэй зах зээлээс өндөр ашиг олсон газрын тосны томоохон корпорацын тоо нэгээр нэмэгдлээ.  

    Байгалийн хийн худалдааны идэвх өнгөрсөн улиралд харьцангуй өндөр байсан нь тус компанийн ашиг өсөх гол шалтгаан болжээ. Хэдий тийм боловч “BP”-ийн ашиг ийнхүү өндөр дүнгээр нэмэгдсэн нь инфляцын болон бодлогын хүүгийн өсөлтөөс үүдэн хямраад байгаа эдийн засгийг тогтворжуулахаар хичээж байгаа улс төрчдийн бухимдуулсан байна. 

    Дээрх мэдээллийн дараа “BP” компанийн хувьцааны ханш Лондоны Хөрөнгийн биржид 1.1 хувиар өсөж, 484.9 пенс болжээ.

    “BP”-ийн бүртгэлтэй Их Британи улс газрын тосны салбарын татвараа нэмэгдүүлээд байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Европын зарим улсын Засгийн газраас эрчим хүчний салбарын үнийн өсөлтөөс эдийн засагт ирж байгаа цохилтыг сулруулахыг хичээж байгаа аж. Энэ хүрээнд газрын тосны компаниудад ногдуулах татварын хэмжээ цаашдаа өсөх төлөвтэй байгаа юм. 

    “BP” компанийн татвар ногдох цэвэр ашгийн хэмжээ III улиралд 8.15 тэрбум ам.доллар байсан нь энэ оны II улиралд олсон түүхэн дээд хэмжээнээс бага зэрэг буурсан үзүүлэлт болжээ. Хэдий ч энэ үзүүлэлт нь шинжээчдийн гаргасан 6.18 тэрбум ам.долларын таамаглалаас хол давсан үзүүлэлт болсон байна. Тус компанийн ашиг өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин өссөн гэдгийг мягмар гаригт тайлангаа танилцуулах үед холбогдох албан тушаалтнууд мэдэгдсэн байна. 

    Тайлант хугацаанд “BP”-ийн цэвэр алдагдал 2.2 тэрбум ам.доллар хүрчээ. Алдагдлын гол шалтгаан нь байгалийн хийн форвард хэлцлүүдийн үнийн өөрчлөлтөөс үүдсэн нягтлан бодох бүртгэлийн данс тохируулгатай холбоотой гэсэн байна. Гэхдээ энэ алдагдал нь дэлхийн байгалийн хийн зах зээлийн савлагаа компаниудын тайлан тэнцэл, ажиллах хүч болон бэлэн мөнгөний урсгалд ямар том нөлөө үзүүлж байгааг харуулсан байна. 

    Нөгөө талаас энэхүү зах зээлийн савлагааны ачаар “BP” компанийн өөр нэг арилжааны салбар өндөр ашиг олсон байна. Тус компанийн байгалийн хий болон нүүрстөрөгч багатай эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарын III улирлын татвар ногдох ашиг 6.24 тэрбум ам.доллар болсноор 2021 оны эхний есөн сарын турш олсон нийт ашгийн хэмжээтэй тэнцсэн юм.

    Cэтгэгдэл бичих