logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    БНХАУ уур амьсгалын зорилтдоо хүрэхэд $24 их наяд шаардлагатайг тооцоолжээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 02 11:50
    45
    2021 онд БНХАУ-ын нийт эрчим хүчний 60 хувийг нүүрс ашигладаг цахилгаан станц үйлдвэрлэсэн байна

    Дэлхий нийт 2050 он гэхэд “нүүрстөрөгчгүйжүүлэх” буюу нүүрстөрөгчийн ялгарлыг бүрэн саармагжуулах зорилтдоо хүрэхэд 100 их наяд ам.долларын ногоон хөрөнгө оруулалт хэрэгтэй бөгөөд үүний 25 хувь нь зөвхөн БНХАУ-д зарцуулагдахаар байгааг “BNY Mellon” болон “Fathom Consulting” компани хамтарсан тайландаа дурджээ.

    100 их наяд ам.доллар нь дараагийн 30 жилийн хугацаан дахь дэлхийн хэмжээний нийт хөрөнгө оруулалтын 15 хувийг, мөн хугацаан дахь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний гурав орчим хувийг эзлэх аж.

    2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх нь дэлхийн уур амьсгалын дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 1.5 хэмээс дээшгүй байхаар хязгаарлахад нэн чухал ач холбогдолтой юм.

    Эдийн засгийн хэмжээ болон өсөлтийн өндөр хурднаас нь шалтгаалж БНХАУ-д бусад орнуудаас хамгийн өндөр буюу 23.8 их наяд ам.долларын санхүүжилт шаардлагатайг “BNY Mellon”-ийн Ахлах эдийн засагч Шамик Дхар онцолжээ. Мөн “Дэлхийн нүүрстөрөгчийн ялгаралд гол нөлөөтэй улсууд, шилжилтийн үйл явцад гарах эрсдэлд хамгийн ихээр өртөх орнуудад энэ чиглэлийн хөрөнгө оруулалт эн тэргүүнд хэрэгтэй байна” хэмээн “Fathom Consulting”-ийн Уур амьсгалын Ахлах эдийн засагч Браиан Дэвидсон өгүүлсэн байна.

    БНХАУ-ын эрчим хүчний үйлдвэрлэлийн талаас илүү хувь нь шатах түлшний эх үүсвэртэйгээс гадна тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд нүүрстөрөгчийн давхар исэл мөн дунджаас дээгүүр жин дардаг болохыг тайланд дурдсан байна. 

    2021 онд БНХАУ-ын нийт эрчим хүчний 60 хувийг нүүрс ашигладаг цахилгаан станц үйлдвэрлэснийг тус улсын Үндэсний эрчим хүчний газраас мэдээлжээ. Ингэснээр БНХАУ-д нүүрстөрөгчийн ялгарал хамгийн өндөртэй салбар нь эрчим хүчний салбар болж, дараа нь төмөр болон гангийн үйлдвэрлэл орсон байна. 

    БНХАУ 2030 оноос өмнө нүүрстөрөгчийн ялгарлыг буурах чиглэл рүү оруулж, 2060 он гэхэд ялгарлыг бүрэн саармагжуулах болохыг тус улсын Ерөнхийлөгч Ши Жиньпин хоёр жилийн өмнө амлаж байсан юм.

    Cэтгэгдэл бичих