
Тансаг зэрэглэлийн бугуйн цагны “Rolex” компани Швейцарын Буль хотод томоохон үйлдвэр шинээр барихаар төлөвлөж байгаа гэж тус улсын дотоодын “RTS” эх сурвалжаас мэдээлжээ.
“Rolex” 2000 шинэ ажлын байр бий болгох үйлдвэрийнхээ үйл ажиллагаанд 1.04 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Шинэ үйлдвэрийн барилгад зориулсан газрыг өмчлөх албан ёсны гэрээг дараа сард хийхээр болсон бөгөөд үйлдвэрийн үйл ажиллагааг 2029 онд эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
“Rolex” компанийн Шен-Бург, План-Лезүат, Бил хотууд дахь үйлдвэрт цагны эд ангиудыг үйлдвэрлэж, албан ёсны борлуулагчдад түгээхээс өмнө Женев хот дахь төв байранд угсарч, чанарын шалгалт хийдэг байна.
Тус компанийн үүсгэн байгуулагч Вилсдорфын нэрээр нэрлэгдсэн сан одоогоор “Rolex”-ийг удирддаг бөгөөд жилд ойролцоогоор нэг сая орчим бугуйн цаг үйлдвэрлэж, найман тэрбум орчим швейцар франкийн борлуулалт хийдэг гэж “Morgan Stanley”-ийн тооцоололд онцолжээ.