logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Шарль Мишель БНХАУ-д айлчилж, Ши Жиньпинтэй уулзана
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 25 17:00
    280
    Шарль Мишелийн айлчлал нь ОХУ барууны орнуудын тавьсан хориг арга хэмжээг даван гарахад нь туслахгүй байх талд БНХАУ-ыг ятгах зорилготой гэж Европын Холбоо мэдээлжээ

    Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Шарль Мишель 12 дугаар сарын нэгэнд Бээжин хотноо айлчилж, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзахаар болжээ. Хэдийгээр АНУ-ын зүгээс Европын Холбоог БНХАУ-ын эсрэг хатуу бодлого явуулахыг шахаж буй үед энэхүү айлчлалыг хийхээр болсон нь анхаарал татаж байна.  

    Европын Холбоо болон БНХАУ-ын удирдагчид дэлхий дахинд тулгамдаад буй сорилтуудын талаар санал солилцоод зогсохгүй талуудын ерөнхий эрх ашгийг хөндсөн геополитик болон эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдлын сөрөг нөлөөний талаар ярилцах болно хэмээн Европын зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд дурджээ. 

    БНХАУ-ын зүгээс ОХУ-ын Украинд хийж байгаа дайны буруутгахаас татгалзсаны зэрэгцээ Кремльтэй нөхөрсөг харилцаагаа хадгалж байгаа нь Европын Холбоо болон Бээжингийн харилцаа хөндийрөхөд нөлөөлсөн юм.

    Шарль Мишелийн айлчлал нь ОХУ барууны орнуудын тавьсан хориг арга хэмжээг даван гарахад нь туслахгүй байх талд БНХАУ-ыг ятгах зорилготой гэж Европын Холбооны албанаас мэдээлсэн байна. Мөн тэрбээр уур амьсгалын өөрчлөлт, "коронавирус"-ийн вакцин, хүний эрх болон Европын Холбооны эдийн засгийн БНХАУ-аас хамааралтай байдал зэрэг асуудлаар Ши Жиньпинтэй ярилцах юм. 

    Харин Тайваньтай холбоотой асуудлаар Европын Холбоо "Нэг Хятад" бодлогыг эсэргүүцэхгүй ч БНХАУ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэх бус энх тайван замаар асуудлыг шийдвэрлэхийг дэмжинэ гэсэн байна. 

    Энэхүү айлчлал нь ХБНГУ-ын Канцлер Олаф Шольцын энэ сарын эхэнд Бээжинд хийсэн айлчлал болон Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон БНХАУ-тай хийх харилцаагаа сайжруулах уриалга гаргасны дараа болж байгаагаараа онцлог юм.

    Cэтгэгдэл бичих