logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Glencore: Зэсийн их хэмжээний хомсдол үүснэ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 07 10:00
    396
    2022-2030 онд зэсийн эрэлт нийлүүлэлтийн зөрүү 50 сая тонн хүрнэ гэж “Glencore” мэдээллээ

    Зэсийн хомсдол үүснэ гэж анхааруулж буй уул уурхайн компаниудын тоонд “Glencore” нэгдлээ. Тус компани зэсийн их хэмжээний хомсдол үүснэ гэж мэдэгдээд байна. Зэс олборлолтын салбар урьд өмнөхтэй адил нийлүүлэлтээ нэмэгдүүлэх замаар эрчим хүчний шилжилттэй холбоотой өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангана гэж зарим мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

    "Хэдий тийм боловч энэ удаад нөхцөл байдал урьд өмнөхөөс өөр байх болно" гэж “Glencore” компанийн Гүйцэтгэх захирал онцоллоо. Тэрбээр 2022-2030 онд зэсийн эрэлт нийлүүлэлтийн хуримтлагдсан зөрүү 50 сая тонн хүрнэ гэсэн тооцооллыг танилцуулсан байна. Энэ нь 2022 оны дэлхийн зэсийн нийт эрэлт болох 25 сая тонноос хоёр дахин өндөр үзүүлэлт болж байгаа юм.

    Салхин болон нарны эрчим хүч, өндөр хүчдэлийн шугам болон цахилгаан автомашины салбар зэргийн хурдацтай хөгжлөөс үүдэн зэсийн эрэлт нэмэгдсэнээр хомсдол үүсэх эрсдэлтэй гэдгийг уул уурхайн компаниуд 2020 оны дунд үеэс анхааруулж эхэлсэн аж.

    Харин “Glencore” компанийн удирдлага “Зэсийн хомсдол болохыг анхааруулсаар байхад үнэнд өөрчлөлт гарахгүй байгаа. Тиймээс дэлхий дахинд хомсдол үүсэх хүртэл тус компани үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхгүй” гэсэн байна. “Glencore” компани одоогийн хүчин чадлаараа жил бүрийн нэг сая тонны зэсийн нийлүүлэлтээ 60 хүртэл хувиар нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж онцолжээ.

    Тус компани Аргентин улсад 5.6 тэрбум ам.долларын өртөг бүхий зэсийн уурхайн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. “Glencore” компанийн 2023 оны бүх төрлийн уул уурхайн бүтээгдэхүүний төлөв мэргэжилтнүүдийн таамаглалд хүрээгүйн улмаас хувьцааны ханш нь мягмар гарагт 3.5 хувиар буурчээ.

    2023 онд тус компани зэсийн үйлдвэрлэлээ 1.04 сая тонн болгоно гэсэн нь энэ оны 1.06 сая тонны үйлдвэрлэлээс буурсан үзүүлэлт болохоор байгаа аж.

    Cэтгэгдэл бичих