logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    У.Түвшинбаяр
    БНПУ, Монгол Улсын худалдаа ба экспортоос 160 дахин өндөр импорт
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 25 08:50
    591

    Зургийг: president.mn

    Монгол Улс экспортолж байгаагаасаа 160 дахин өндөр үнийн дүн бүхий бараа, бүтээгдэхүүн Польш улсаас импортолж байна

    Ta "Unipap" нэрийн, байгалийн олон сайхан дүрслэл бүхий хавтастай польш дэвтэр хэрэглэж байсан л байх. Тэгвэл зөвхөн дэвтрээр зогсохгүй алим, хатаасан жимс, даршилсан ногоо, хоол амтлагч, шоколад зэрэг өргөн хэрэглээний хүнсний импортод  Польш улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн багагүй жин дарж байна.

    Тус улсаас импортолж буй бараа, бүтээгдэхүүний хэмжээ 2022 онд цар тахлын өмнөх жилтэй харьцуулахад 50 гаруй хувиар өссөн бөгөөд Монгол Улс экспортолж байгаагаасаа 160 дахин өндөр үнийн дүн бүхий бараа, бүтээгдэхүүн Польшоос импортолж байна. 

    2.png

    Өнгөрсөн таван жилийн статистик мэдээллээр экспортын бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээ болон үнийн дүн өссөн дүр зурагтай байна. Тухайлбал: дотоодын үйлдвэрлэгчид “Монголд үйлдвэрлэв” шошготой бараа, бүтээгдэхүүнээ Польш улсын зах зээлд нийлүүлсээр байгаа юм. Үүний нэг жишээ нь “Bodio’s Cashmere”. 

    Тус компани 2018 оноос хойш бараа, бүтээгдэхүүнээ Польш улсад экспортолж байгаа бөгөөд жил бүр экспортын тоо хэмжээ нь өсөж буй. Тухайлбал: 2021 онд 25 мянган ам.доллар, 2022 онд 37 орчим мянган ам.долларын ноос, ноолууран бүтээгдэхүүн нийлүүлжээ. Малгайнаас эхлээд оймс хүртэл өргөн хэрэглээний хувцсыг сарлагийн хөөвөр болон ноолуураар үйлдвэрлэж, нийлүүлдэг аж.

    “Bodio’s Cashmere” энэ онд 80 гаруй мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн, гадаад зах зээлд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд экспортод ОХУ-ын зах зээл гол жин дардаг байна. 

    Монгол Улсаас Польшид экспортолж буй бараа, бүтээгдэхүүний үнийн дүн бага ч  нэр төрлийн хувьд нэмэгдээд байгааг Гаалийн ерөнхий газрын гадаад худалдааны тайлангаас үнийн дүнг харж болно. 

    1.png

    Хоёр улсын эдийн засгийн харилцааны хувьд өөр нэг чухал үзүүлэлт нь зээл тусламж. “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээр”-т (50 сая евро) 2017 оны тавдугаар сарын есний өдөр гарын үсэг зурсан юм. Зээлийн хугацаа 33 жил, зээлийн хүү 0.15 хувь. Нөхцөлт зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хугацаа 2018 онд дуусгавар болсныг 2021 онд дахин сунгасан бөгөөд энэхүү зээлийн хөрөнгөөр: 

    • Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн  шинэчлэх, шинээр барих төсөл (Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Увс, Завхан ) - 17.5 сая евро
    • Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл - 3 сая евро (хэрэгжүүлсэн)
    • Гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт II шатлалын эмнэлэг - 6.5 сая евро (хэрэгжүүлсэн)
    • Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах - 9.0 сая евро (хэрэгжүүлж байгаа)
    • Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх - 3.8 сая евро зэрэг төслийг хэрэгжүүлээд байна.
    Cэтгэгдэл бичих