logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    "TSMC" компани нутагтаа шинэ үеийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг эхлүүллээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 30 16:25
    523
    Олон Засгийн газрын ширүүн өрсөлдөөний талбар болсон энэхүү чухал технологийн тулгуур төв гэсэн байр суурийг Тайваньд үлдээж чаджээ

    Пүрэв гарагт “Taiwan Semiconductor Manufacturing Co” (TSMC) компани шинэ үеийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээ нутагтаа анхлан эхлүүлснээр Вашингтон, Бээжин зэрэг олон Засгийн газрын ширүүн өрсөлдөөний талбар болсон энэхүү чухал технологийн тулгуур төв гэсэн байр суурийг Тайваньд үлдээж чаджээ.

    “Apple” компанийн чипийн үндсэн ханган нийлүүлэгч болох TSMC Тайванийн арлын өмнөд хэсэгт орших Тайнань үйлдвэртээ дэвшилтэт 3 нанометрийн хагас дамжуулагчийн бөөний үйлдвэрлэлийг эхлүүлсэн байна. Ингэснээр тус компани “iPhone” гар утас, интернет сервер, супер компьютер гээд шинээр гарах бүхий л бүтээгдэхүүнд ашиглагдах хүлээлттэй байгаа шинэ үеийн чипийг үйлдвэрлэж буй “Samsung”-ийн дараах хоёр дахь компани болсон байна. 

    АНУ БНХАУ-ын технологийн экспортод хориг тавьсны улмаас энэ зах зээлд тодорхойгүй байдал үүсэж, эрэлт багасах болгоомжлол компаниудын дунд бий болсон ч "TSMC" чип үйлдвэрлэлдээ ийнхүү ахиц гаргажээ. Энэ онд тус компани хөрөнгийн зардлын төлөвлөгөөгөө багадаа 10 хувиар танаж, 36 тэрбум ам.доллар болгоод байна. 

    "TSMC"-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Марк Лиу үйлдвэрлэлийн нээлтийг тохиолдуулан үг хэлэхдээ хагас дамжуулагчийн эрэлтийн төлөв урт хугацаанд өндөр хэвээр байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, мөн ирээдүйд хоёр нанометрийн хагас дамжуулагчийг Тайванийн Хсинчу, Тайчун хотуудад үйлдвэрлэхээ амлажээ.

    “Гурван нанометрийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэл эхэлсэн нь дотоодын нийлүүлэлтийн сүлжээтэй олон арван жилийн турш хамтран ажилласны үр шим юм” хэмээн тэрбээр онцолжбайна.

    Дэлхийн сүүлийн үеийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн нийт хүчин чадлын 90 гаруй хувийг өдгөө Тайвань хангаж байна. 

    Cэтгэгдэл бичих