logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “BYD” нийлүүлэлтээ хангахын тулд Чилид лити олборлох төсөл хэрэгжүүлж, санхүүжүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 07 11:45
    265
    “BYD” компани цэнэг хураагуурын гол металлын нийлүүлэлтээ хангахын тулд Африк, Латин Америк дахь литийн олборлолтын төсөлд анхаарч байна

    БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэлийн тэргүүлэх компани “BYD” цэнэг хураагуурын гол металлын нийлүүлэлтээ хангахын тулд Африк, Латин Америк дахь литийн олборлолтын төсөлд анхаарч байна.

    “BYD” дэлхий даяар литийн нийлүүлэлтийн боломжийг эрэлхийлж байгааг тус компанийн дэд Ерөнхийлөгч Стелла Ли онцолжээ. “Африкийн орнууд, Чили, Аргентинд ажиллаж байна. Бид ирээдүйн нөөцөө бүрдүүлэхийн тулд литийн нөөцтэй улс болгонтой хамтран ажиллахыг зорьж байгаа” хэмээн тэрбээр дурдсан байна.

    Шатах түлшнээс цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явцаас үүдэлтэй эрэлтийн өсөлт цахилгаан автомашин болон цэнэг хураагуур үйлдвэрлэгчдэд ихээхэн ашиг авчирч байгаа ч үүнийг дагаад лити, зэс зэрэг түүхий эдийн зах зээл хумигдаж байна. Тиймээс ирээдүйн хангамж бий болгохын тулд тэдгээр компаниуд олборлолт, боловсруулалтын төслүүдийг санхүүжүүлж байгаа юм.

    Эрэлт нийлүүлэлтээсээ давснаар энэ онд литийн үнэ түүхэн дээд түвшинд хүрч, БНХАУ-ын зах зээлд  хоёр дахин нэмэгдээд байна. Хэдий тийм боловч ирэх онд зах зээлд илүүдэл үүсэхтэй зэрэгцэн шинэ уурхайнууд нээгдсэнээр үнэ тогтворжино гэж Стелла Ли үзжээ.

    “BYD” компани дэлхийд литийн нийлүүлэлтээр хоёрдугаарт ордог Чили улсад олборлолтын төсөл эхлүүлж, цэнэг хураагуурын катодын түүхий эдийг боловсруулах зөвшөөрөл авахаар ажиллаж байгааг мэдээлжээ. Тодруулбал: Чилийн уурхайнуудыг литийн шууд олборлолт хийх технологиор хангаж, үйлдвэрлэгчтэй оффтек гэрээ хийн нийлүүлэлтээ баталгаатай болгохоор төлөвлөсөн аж.

    Одоогоор “BYD” тус улсад цахилгаан хөдөлгүүртэй автобус, такси нийлүүлдэг бөгөөд удахгүй тансаг зэрэглэлийн зах зээлд зориулсан борлуулалтын төвийнхөө нээлтийг хийх юм байна.

    Cэтгэгдэл бичих