logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Google”-ийн танилцуулсан ухаалаг гар утас хямд үнээрээ “iPhone”-той өрсөлдөнө
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 10 16:15
    93
    “Google”-ийн танилцуулсан “Pixel 7” болон “7 Pro" шинэ загваруудын үнэ 599 ам.доллар, 899 ам.доллароос эхэлнэ

    “Google” компани “Apple”, “Samsung”-тай өрсөлдөхөөр шинэ ухаалаг утас танилцууллаа. “Pixel 7” болон “7 Pro” утас нь “Google”-ийн хоёрдугаар үеийн “Tensor” процессороор тоноглогдсон,  дуу хоолой таних технологи болон камерын үзүүлэлт нь өмнөх загваруудаас сайжирсны зэрэгцээ царай таних технологийг дахин нэвтрүүлснээрээ онцлог болжээ.

    Түүнчлэн шинэ загваруудын үнэ 599 ам.доллар болон 899 ам.доллар байгаа нь дээр дурдсан хоёр компанийн шинэ бүтээгдэхүүнээс хямдхан гэсэн үг юм. 6.7 инчийн дэлгэцтэй “Pro” хувилбар нь камерын илүү хүчирхэг дуран, илүү багтаамж бүхий санах ойтой гэдгээрээ 6.3 инчийн дэлгэцтэй “Pixel 7”  хувилбараас ялгаатай аж. 

    Түүнчлэн тус компани “Pixel” цувралаараа дамжуулан жил бүр “Android” үйлдлийн системийн шинэ хувилбар болон “Google Assistant” зэрэг хиймэл оюун дээр суурилсан үйлчилгээг танилцуулдаг гэдгээрээ онцлогтой. Хамгийн сүүлийн программ хангамжийн шинэчлэлтээр “Google AI” технологийн хэл таних, орчуулж боловсруулах чадвар сайжирсан байна. 

    Энэ оны II улиралд “Pixel” гар утасны борлуулалт Хойд Америкийн зах зээлд ердөө хоёр хувийн жин дарж байсан бол “iPhone” гар утас 52 хувийг эзэлж байгааг “Canalys”-ийн судалгаанаас харж болохоор байгаа юм. Хэдий тийм боловч “Google” компани пүрэв гарагт шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахдаа өөрсдийгөө хамгийн хурдан өсөлт үзүүлж буй ухаалаг утас үйлдвэрлэгч хэмээн тодорхойллоо.

    Үүнээс гадна тус компани шинэ ухаалаг утастайгаа хамт 349 ам.долларын үнэтэй “Pixel Watch” ухаалаг бугуйн цаг танилцуулав. Энэ нь “Google”-ийн “Pixel” брэнд нэрийн доор гаргаж буй анхны ухаалаг цаг төдийгүй шинэ “Apple Watch”-аас хямд үнэтэй байгаа аж.

    Cэтгэгдэл бичих