logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Катарын валютын ханш хөл бөмбөгийн ДАШТ үзэхээр ирсэн жуулчдад хүндээр тусаж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 07 10:35
    523
    Катарын риал (QAR) воны эсрэг 9 хувиар, иений эсрэг 17 хувиар, фунт стерлингийн эсрэг 10 гаруй хувиар чангараад байна

    Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр Катар улсыг зорьсон жуулчдын хувьд энэ аялал тийм ч хямдхан байхгүй гэдгийг мэдэж байсан нь ойлгомжтой. Гэтэл Арабын булангийн чинээлэг орны валютын ханш чангарсаар байгаа нь тэмцээнийг үзэж буй гадаадын иргэдэд, ялангуяа БНСУ, Япон, Английн жуулчдад хүндрэл учруулах болжээ. 

    Катарын риалын (QAR) ам.доллартой харьцах ханш тогтмол байдаг нь үүнд улам нэрмээс болж байгаа аж. Энэ онд ам.долларын ханш чангарч, бусад орнуудын зах зээлд тогтворгүй байдал бий болоод байгаа юм. Тиймээс эх орондоо өндөр инфляцтай тулгараад буй гадаадын жуулчдад зочид буудлын өрөөнөөс эхлээд цэнгэлдэх хүрээлэнд худалдаалж буй ундаа хүртэл маш үнэтэй тусаж байна.

    unnamed.jpg

    Энэ онд Катарын риал экспортын бууралт, орон сууцны зах зээлийн уналттай тулгарсан БНСУ-ын воны эсрэг есөн хувиар, мөнгөний зөөлөн бодлого нь АНУ-тай эсрэгцсэнээр ханш нь огцом унасан Японы иений эсрэг 17 хувиар, улс төрийн хямралын нөлөөлөлд орсон Их Британийн фунт стерлингийн эсрэг бараг 10 хувиар чангарчээ. 

    Эдгээр гурван улсын хөл бөмбөгийн шигшээ багууд бүгд гэртээ харихаар болсон ч зөвхөн Английн шигшээ баг шөвгийн наймд үлдээд байна.

    Үүнээс гадна Катар улсад согтууруулах ундааг хатуу хориглодог ч зөвхөн жуулчид тусгай цэгүүдээс “Budweiser” шар айраг худалдаж авах боломжтой байгаа аж. Хэдий тийм боловч шар айраг нэг лонх нь 50 риал буюу 13.60 ам.долларын үнэтэй байгаа нь БНСУ-ын дэлгүүрүүдэд зарагддаг үнээс 10 дахин өндөр байна.

    Мөн дефляцын шинжтэй эдийн засагт дассан Японы жуулчдын хувьд Катарт “цочирдом” үнэтэй тулгарчээ. “Цэнгэлдэх хүрээлэн орчимд жижиг савтай ус 400 иен (гурван ам.доллар), “Coca-Cola” ундаа 600 иен байх жишээтэй. Энэ нь үнэхээр дарамт болж байна” хэмээн Токиод үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг, 46 настай Казүнори Такишима өгүүлжээ. Тэрбээр аяллынхаа үеэр нэг риал тутамд 25-30 иен зарцуулна гэж бодож ирсэн ч үнэндээ 35-40 иен зарцуулж байгаа гэнэ.

    Cэтгэгдэл бичих