logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Худалдан авсан никель нь алга болсноос “Trafigura” $577 саяын алдагдал хүлээжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 10 15:20
    918

    Зургийг: Konstantinos Tsakalidis/Bloomberg

    "Trafigura Group”-ийн худалдан авсан зарим каргонуудад никель агуулагдаагүй байжээ

    Таваарын томоохон арилжаалагч компаниудын нэг “Trafigura Group”-ийн худалдан авсан никелийн зарим каргонуудад никель огт агуулагдаагүй байснаас шалтгаалан тус компани хагас тэрбум гаруй ам.долларын алдагдал хүлээгээд байна. 

    Женев хотод төвтэй “Trafigura” уг хэргийг Энэтхэгийн бизнесмен Пратек Гуптагийн удирддаг “TMT Metals”, “UD Trading” зэрэг өөр хоорондоо холбоо хамаарал бүхий компаниудын үйлдсэн “зохион байгуулалттай луйвар” гэж үзсэн байна.

    “2022 оны 12 дугаар сараас хойш дээрх компаниудаас худалдан авсан чингэлэг ачаануудын тодорхой хэсэгт хүргэлт хийгдсэнийх нь дараа шалгалт явуулахад тэдгээрт никель байхгүй болохыг тогтоосон. Тиймээс тээвэрлэлтэд буй үлдсэн ачаануудын ихэнх хэсэгт шалгалт хийхээр хүлээгдэж байна” хэмээн тус компани мэдэгдэлдээ дурдсан байна.

    Түүнчлэн “Trafigura” Пратек Гупта болон түүнтэй хамаарал бүхий компаниудын эсрэг хуулийн арга хэмжээ авч эхэлснээ мэдээлжээ. Тус компани 2015 оноос хойш Пратек Гуптагийн компаниудтай тогтмол арилжаа хийсээр ирсэн аж.

    577 сая ам.долларын алдагдал “Trafigura”-ийн 2022 оны санхүүгийн жилд олсон долоон тэрбум ам.долларын ашгийн долоон хувьтай тэнцэж байгаа компанийнх нь орлогод томоохон цохилт болох магадлалтай байна. 

    Никелийн гол олборлогч ОХУ Украинд халдан довтолсноос үүдэлтэй нийлүүлэлт сулрах болгоомжлолоос шалтгаалж тус металлын үнэ огцом өсөөд байгаа юм. Сүүлийн байдлаар никель тонн нь 27 мянган ам.доллароор арилжаалагдаж байгаа бол зэсийн үнэ 9000 гаруй ам.долларт хэлбэлзэж байна.

    PDAC-23-BORCHURE-1.jpg

    Cэтгэгдэл бичих