logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Цахилгаан автомашины борлуулалт удаашрах төлөвтэй байгаа нь литийн үнэ буурахад нөлөөлж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 07 11:10
    487
    Бүх цаг үеийн дээд түвшинд хүрээд байсан литийн үнэ буурах төлөвтэй боллоо

    Цэнэг хураагуур үйлдвэрлэлийн тогтвортой эрэлт болон бүтээгдэхүүний хомсдолоос үүдэн дээд түвшинд хүрээд байсан литийн үнэ эргэн буурах хандлагатай байгааг “Benchmark Mineral Intelligence” мэдээллээ.

    Литийн нийлүүлэлт нэмэгдэж байгаагийн зэрэгцээ БНХАУ-д цахилгаан автомашины татаасыг цуцалж байгаа нь үүнд нөлөөлөхөөр байгаа юм.

    Цэнэг хураагуурт ашигладаг литийн үнэ тонн нь 85 мянган ам.доллар хүрсэн нь 2022 оны эхэн үеэс хоёр дахин, 2021 оны есдүгээр сараас дөрөв дахин өссөн үзүүлэлт боллоо.

    Өнгөрсөн оны дэлхийн цахилгаан автомашины борлуулалтын тэн хагасыг дангаар эзэлж байсан БНХАУ-ын зах зээл цаашид ч хамгийн том худалдан авагч хэвээр байхаар байна.

    Хэдий тийм боловч ирэх оны нэгдүгээр сараас БНХАУ-ын Засгийн газраас цахилгаан автомашинд олгодог татаас зогсоох шийдвэр гаргасан нь эрэлт буурахад нөлөөлнө гэж үзэж байгаа аж.

    2023 онд литийн нийлүүлэлт 863 мянган тонн хүрч, энэ оноос 36 хувиар өссөнөөр хомсдолын хэмжээ 80 мянган тонноос 5000 тонн болтол буурна гэж “Benchmark Mineral Intelligence” тооцоолжээ.

    Энэ онд олборлосон нийт 710 мянга гаруй тонн литийн 80 орчим хувийг цахилгаан автомашины үйлдвэрлэлд ашигласныг дээрх судалгаа харуулж байна. Литийг мөн тослох эд болон сэтгэл гутралын эсрэг эмийн бүтээгдэхүүнд ашигладаг.

    Литийн гол хэрэглэгчдийн нөөцийн хэмжээ нэмэгдэж байгаа нь үнэ буурахад нөлөөлөх боловч үнэ 2020 оны 11 дүгээр сарын тонн тутмын 6000 ам.долларын түвшинд хүртлээ буурахгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

    “Bank of America”-ийн шинжээч Майкл Видмер ирэх онд литийн нийлүүлэлт 38 хувиар өсөж, 880 мянган тонн хүрнэ гэж тооцоолжээ. Ингэснээр энэ онд 62 мянган тонны хомсдолтой байсан литийн нийлүүлэлт ирэх онд 16 мянган тонны илүүдэлтэй болох төлөвтэй болсон байна.

    Cэтгэгдэл бичих