
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн хамгийн том компани болох “Country Garden”-ийн гаргасан ам.долларын бондын өгөөж өнгөрсөн сард 404 хувийн огцом өсөлт үзүүлсэн нь эрх баригчдын бодлого хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмснээр тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбар сэргэж байгаагийн илэрхийлэл болж байна.
“Country Garden” компанийн үнэт цааснууд есдүгээр сарын дунд үеэс унаж эхэлсэн нь үл хөдлөх хөрөнгийн компаниудын хөрвөх чадвартай холбоотой болгоомжлол эхэлсэн үетэй давхацжээ. 11 дүгээр сарын хоёрны байдлаар тус компанийн 2024 онд хугацаа нь дуусах ам.долларын бонд 10 цент хүрч унаад байв. Харин даваа гарагийн арилжаагаар 70 цент давсан нь долоодугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
“Bloomberg Intelligence”-ийн гаргасан БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн компаниудын үзүүлэлтэд “Country Garden” 11 дүгээр сар гарснаас хойших хамгийн сайн гүйцэтгэлтэй компани болоод байна.
Үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдийн давамгайлсан бондын зах зээлийн дундаж өгөөж 11 дүгээр сард 20 хувиар өссөн нь сарын дүнгээр 2011 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Үүнээс өмнө хөрвөх чадварын хямралын улмаас үл хөдлөх хөрөнгийн компаниуд өмнө нь байгаагүй олон тоогоор дефолт зарлаж, шинэ орон сууцны борлуулалт эрс буурсан нь бондуудын уналт жил орчим хугацаанд үргэлжлэхэд нөлөөлсөн байна.