logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    ОУВС: 2026 он хүртэл дэлхийн эдийн засгийн боломжит өсөлт $4 их наядаар буурч магадгүй
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 10 17:00
    84
    ОУВС болон Дэлхийн банк хоорондын уулзалтаар дэлхийн санхүүгийн салбарын томчуудын толгойг өвтгөж буй олон асуудлыг хэлэлцэнэ

    Жил бүр болдог Олон Улсын Валютын Сан (ОУВС) болон Дэлхийн банк хоорондын уулзалт өнөөдөр Вашингтон хотноо эхэлж байна. Цар тахлаас хойш анх удаа биечилсэн байдлаар болж буй энэхүү уулзалтад дэлхийн санхүүгийн салбарын томчуудын толгойг өвтгөж буй олон асуудлыг хэлэлцэх юм.

    Өнгөрсөн долоо хоногт ОУВС-ийн тэргүүн Кристина Георгиева 2026 он хүртэл дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төсөөлөл дөрвөн их наяд ам.доллароор буюу ХБНГУ-ын эдийн засагтай тэнцэх хэмжээгээр буурах эрсдэлтэйг анхааруулсан юм. Европ тивд Дэлхийн II дайнаас хойших хамгийн том зөрчилдөөн үргэлжилж, үүнийг дагасан өндөр инфляц хадгалагдаж, бодлогын хүү эрчимтэй нэмэгдэж, өрийн хэмжээ тэлж буй энэ үед тэрбээр улс орнуудын Төв банкны тэргүүн, Сангийн сайд нартай уулзахаар боллоо.

    Эдийн засаг, уур амьсгал, аюулгүй байдлын хямрал давхцаад байгаа нь дэлхийн бодлого тодорхойлогчдод 1945 оноос хойш тулгараагүй томоохон сорилт авчирч байна.

    Уулзалтаар тавигдах гол асуулт нь “Үүний эсрэг бидний дассан бизнесийн хүрээнд биш, улс төрийн институцийн хүрээнд ямар арга хэмжээ авах вэ?” гэсэн асуулт байхыг Вашингтонд төвтэй Дэлхийн хөгжлийн төлөөх төвийн Ерөнхийлөгч Масуд Ахмед онцоллоо. 

    Уулзалтаар хэлэлцэх зарим асуудлууд

    Дэлхийн эдийн засгийн төсөөлөл: ОУВС мягмар гарагт энэ төсөөллөө зарлана. Кристина Георгиева өнгөрсөн долоо хоногт 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө өмнөх 2.9 хувиас бууруулах болохоо мэдэгдлээ.

    Украин: Владимир Путины эзлэн түрэмгийллээс улбаалсан үр тарианы нөөцөөс эхлээд Европын байгалийн хийн хомсдол хүртэл бүхий л холбоотой асуудлууд яригдана.

    Хүнсний үнэ:  ОУВС-ийн Удирдах зөвлөл өмнөх сард хөдөө аж ахуйн өртгийн өсөлтийн нөлөөлөлд буй орнуудад туслах зорилгоор яаралтай санхүүжилт батлаад байна. 

    Их Британи: Шинэ Ерөнхий сайд Лиз Трассын Засгийн газрын санаачилсан татварын хөнгөлөлтийн багц төлөвлөгөө тус улсын зах зээлд бужигнаан үүсгээд байна.

    Холбооны Нөөцийн банк: АНУ-ын мөнгөний бодлого чангарсан нь бусад орны эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. ОУВС-ийн тооцооллоор бага орлоготой орнуудын 60 хувь, хөгжиж буй орнуудын 25 гаруй хувь нь гадаад өрийн хямралд ороход ойрхон байгаа аж.

    Уур амьсгал: Пакистанд болсон үер, Пуэрто-Рико болон Флорида мужийг дайрсан хар салхи нь дэлхийн уур амьсгалын хямрал улам ноцтой болж буйг харууллаа.

    Cэтгэгдэл бичих