logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “GoTo Group” орлогын төсөөлөлдөө хүрэхийн тулд 1000 ажилтнаа цомхотгоно
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 14 15:40
    220
    Жакартад төвтэй “GoTo Group” компани такси дуудлага, цахим худалдаа, финтекийн үйлчилгээ үзүүлдэг

    Индонез улсын цахим үйлчилгээ үзүүлэгч хамгийн том компани “GoTo Group” нь зардлаа танаж, санхүүгээ тогтворжуулахын тулд ажилтнуудаа 1000 орчмоор цөөрүүлэхээр болсныг ойрын эх сурвалж мэдээлжээ. 

    Энэхүү цомхотгол нь тус компанийн нийт ажиллах хүчний 10 хувьтай тэнцэх бөгөөд бүх бүрэлдэхүүн, хэлтсүүдийг хамарч байгаа аж. Ингэснээр “GoTo Group” компани нь олон жилийн турш цар хүрээгээ эрчимтэй тэлж байсан ч дэлхий дахины эдийн засгийн уналтаас болж ажилтнуудаа цомхотгож, эсвэл шинээр ажилтан авахаа зогсоогоод буй  “Meta”, “Apple” зэрэг технологийн аварга компаниудын эгнээнд нэгдэж байна.

    Жакартад төвтэй “GoTo Group” компани нь такси дуудлага, цахим худалдаа, финтекийн үйлчилгээ голлон үзүүлдэг бөгөөд Сингапур, Вьетнамд үйл ажиллагаа явуулдаг.

    Наймдугаар сард танилцуулсан тайланд тус компанийн II улирлын татвар, хүү, элэгдэл хорогдлыг хасаж тооцсон орлого 4.14 их наяд рупи буюу 264 сая ам.доллар хүрсэн нь өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлт болжээ.

    Энэ сарын 21-нд тус компани III улирлын орлогын үзүүлэлтээ танилцуулах товтой байна. “GoTo Group” өнгөрсөн дөрөвдүгээр сард хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалсан нь энэ оны хамгийн том IPO-нуудын нэг болсон ч өдгөө хувьцааны ханш нь тухайн үетэй харьцуулахад 40 хувиар унаад байгаа юм.

    Cэтгэгдэл бичих