logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Amazon”-ийн хүргэлтийн дрон бороотой үед ч нисэх боломжтой
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 14 15:25
    252
    “Amazon” компани автомат жолоодлоготой дрон хөгжүүлэхийн тулд 10 гаруй жил зарцуулаад байна

    “Amazon” компани илүү авсаархан, дуу чимээ багатай, шиврээ бороотой үед нисэх боломжтой хүргэлтийн шинэ дроны загвараа танилцууллаа.

    Тус компани хоёр кг хүртэлх жинтэй ачааг хэрэглэгч захиалгаа байршуулснаас хойш багадаа 30 минутын дотор хүргэх чадвартай, автомат жолоодлоготой дрон хөгжүүлэхийн тулд 10 гаруй жил зарцуулаад байгаа юм. Захиалсан барааг дроноор хүргэх нь хугацаа хэмнээд зогсохгүй автомашины хэрэглээг халснаар хүргэлтийн зардлыг багагүй хэмжээгээр багасгах юм.

    “MK30” хэмээн нэрлэсэн шинэ загварын дроныг 2024 онд үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн бөгөөд тэр үедээ одоогийн “MK27-2” загварыг орлох аж. Энэ онд Калифорни мужийн Локфорд болон Техас мужийн Коллеж Стэйшн гэсэн хоёр байршилд “MK27-2” загварыг ашиглаж эхлэх юм байна. Шинэ загвар нь илүү хол зай туулдаг, цаг агаарын нөхцөл хамаарахгүй ашиглах боломжтой, аюулгүй байдлын шинэ функцүүдээр тоноглогдсон болохыг тус компани мэдээлжээ.

    Хэдий тийм боловч АНУ-ын Холбооны агаарын тээврийн удирдах газраас бизнесийн зорилгоор дроны хүргэлт хийхийг албан ёсоор зөвшөөрөх хүртэл дахиад хэдэн жилийн хугацаа шаардагдахаар байгаа ч томоохон эрсдэл учруулахааргүй бол компаниудыг хүн амын нягтаршил ихтэй газар туршилтын нислэг хийхийг хориглохгүй байгаа юм.

    Дроныг хүргэлтийг аюулгүйгээр хийх боломжтойг зохицуулагч байгууллагад батлан харуулах уралдаанд “Amazon” компани “Alphabet”, “Walmart”, “United Parcel” болон хэд хэдэн стартапуудтай өрсөлдөж байна.

    Cэтгэгдэл бичих