logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Монгол Улс, БНПУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 25 16:00
    169
    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар ганцаарчилсан уулзалт хийлээ

    Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна.

    Төрийн айлчлалын хүрээнд талууд Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Бэлийн булаг, задгай булаг дахь молибден, гянтболд судлах төсөл хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба, БНПУ-ын Геологийн хүрээлэн-Үндэсний геологийн алба хоорондын гүйцэтгэлийн гэрээ, “Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Мал эмнэлгийн ерөнхий газар, БНПУ-ын Мал эмнэлгийн хяналтын ерөнхий газар хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”, мөн “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Архивын ерөнхий газар, БНПУ-ын Төрийн архивын удирдах газар хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна.  

    Түүнчлэн “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи, БНПУ-ын Варшавын их сургууль хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, польшийн талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко нар гарын үсэг зурлаа.

    Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар ганцаарчилсан уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх болон  олон улсын харилцааны тулгамдсан нийтлэг зарим асуудлаар санал солилцов.

    2022 онд Польш улсаас Монгол Улсад нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний хэмжээ Монголоос Польшид нийлүүлснээс 160 дахин өндөр байгаа юм.

    Польш улсад экспортолж буй бараа, бүтээгдэхүүний дийлэнхийг эм, эмийн бүтээгдэхүүн,  сүлжмэл хувцас дийлэнхийг бүрдүүлж байна. Харин Польш улсаас Монгол Улсад жимс, төрөл бүрээр бэлдсэн жимс, шоколад зэрэг бүтээгдэхүүн нийлүүлж байгаа нь гол жин дарж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих