logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Засгийн газар 2028 онд хугацаа нь дуусах 8.65 хувийн хүүтэй, $650 саяын бонд гаргалаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 11 15:23
    1433
    Монгол Улс бонд гаргаснаар Засгийн газрын бондуудын өгөөж буурав

    Монгол Улсын Засгийн газар ойрын хугацаанд хугацаа нь дуусах “Гэрэгэ”, “Хуралдай” бондуудыг дахин санхүүжүүлэх таван жилийн хугацаатай, 8.65 хувийн хүүтэй, 650 сая ам.долларын бонд гаргасныг Сангийн сайд мэдэгдлээ. Үнийн хувьд 98.812 ам.доллароор тогтоосон байна.

    1-16.JPG

    Дэлхий даяар Төв банкнууд инфляцыг хязгаарлах хатуу бодлого хэрэгжүүлснээр санхүүжилтийн өртөг нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл санхүүгийн байдал тааруу улс орнууд бондоо дахин санхүүжүүлэхэд хүндрэлтэй болж байгаа юм.

    Сая гаргасан бондын купон одоогоор Монголын хамгийн өндөр купонтой бонд болох “Хуралдай” бондоос үл ялиг бага түвшинд гарлаа. Хүүг бууруулахад хөрөнгө оруулагчдын захиалгын хэмжээ өндөр байсан нь нөлөөлсөн байна. Тухайлбал: 138 хөрөнгө оруулагчаас дөрвөн тэрбум ам.долларын захиалга ирснийг Сангийн сайд мэдээлэв. Бондын арилжааг амжилттай явуулахад дотоодын арилжааны банкнууд манлайлж оролцсон нь нөлөөлснийг тодотголоо.

    Монгол Улс 2021 онд "Century” бонд гаргаж хугацаа нь тулаад байсан “Чингис” болон “Гэрэгэ”  бондын нэг тэрбум ам.долларын өр төлбөрийг бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжүүлсэн юм.

    Шинэ бондоор 2023 оны тавдугаар сард хугацаа нь дуусах “Гэрэгэ” бонд болон 2024 онд хугацаа нь дуусах “Хуралдай” бондыг санхүүжүүлэх аж. 1.1 тэрбум ам.долларын өр төлбөрийг энэ шинэ бондоос дахин санхүүжүүлж, үлдсэн хэсгийг нь улсын төсвөөс төлж барагдуулах юм.

    KHURALDAI-GFX.jpg

    Үүнээс гадна 2024 оны гуравдугаар сард хугацаа нь дуусах “Хуралдай” бондын өгөөж хоёр дахь хоногтоо үргэлжлэн буурлаа. Ингэснээр сүүлийн 200 хоногийн дундаж түвшнээс доош түвшинд хүрч буураад байна.

    GEREGE-GFX.jpg

    Харин “Гэрэгэ” бондын өгөөж даваа гарагт 31.45 хувиар буурсан бол хоёр дахь өдрөө уналт нь тогтворжлоо.

    Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолд одоо байгаа 2031 он хүртэл хугацаа нь дуусах бондуудын төлбөрийг эдийн засагт дарамт үүсгэлгүйгээр тодорхой хэсгийг дахин санхүүжүүлнэ гэж төлөвлөөд байсан юм. 

    Cэтгэгдэл бичих