logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    БНАСАУ дахин пуужин харваж, Япон улс түгшүүр зарлав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 03 09:20
    94
    Зүүн тэнгисийн чиглэлд БНАСАУ-ын харвасан пуужин Япон улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрсөн байна

    БНАСАУ пүрэв гарагийн өглөө зүүн тэнгисийн чиглэлд пуужин харвасныг БНСУ-ын зэвсэгт хүчин мэдээллээ. Багадаа гурван баллистик пуужин харвасныг онцолж байна. Пуужингуудын нэг нь Япон улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрсөнтэй холбоотойгоор тус улсад түгшүүр зарлажээ.

    Лхагва гарагт БНАСАУ-ын зүгээс АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтыг эсэргүүцэн 23 баллистик пуужин харваад байсан юм. Энэ нь Ким Жон Ун Засгийн эрхэнд гарснаас хойш нэг өдөрт хамгийн олон пуужин харвасан тохиолдол боллоо.

    Японы нутаг дэвсгэр дээгүүр нэг пуужин өнгөрч, Номхон далайд унасан гэж Токио мэдэгдсэн байна. Эдгээр пуужин алсын зайн тусгалтай байсан гэж “Yonhap” агентлаг мэдээлжээ.

    БНАСАУ-ын зүгээс хийж буй энэ бүх өдөөн хатгалтууд нь Ким Жон Ун таван жилийн хугацаа дахь анхны цөмийн туршилтаа хийх бэлтгэл ажлын эхлэл нь хэмээн БНСУ болон түүний холбоотнууд мэдэгдээд байна.

    Пёньян цөмийн туршилт хийсэн тохиолдолд АНУ, БНСУ болон Японы холбоотнуудын зүгээс хамтарсан хатуу арга хэмжээ авна гэж удаа дараа мэдэгдээд байгаа юм.

    Үүнээс гадна цөмийн зэвсгийн болон баллистик пуужингийн туршилтууд нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн явдал гэдгийг тэдэнд сануулаад байна.

    БНАСАУ өнгөрсөн сард 2017 оноос хойших анхны баллистик пуужингийн туршилтаа хийсэн бөгөөд энэ үеэр мөн тэдний харвасан зарим пуужингууд Японы нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч байсан аж.

    Cэтгэгдэл бичих