logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Финланд улс болзошгүй дайнд тулалдах цэрэг зэвсгийн хангалттай нөөцтэй гэдгээ илэрхийлэв
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 19 16:40
    282
    NATO-ийн гишүүн 30 улсаас Унгар болон Турк улс Швед, Финландын элсэх хүсэлтийг соёрхон батлаагүй байна

    Сүүлийн 30 жилийн турш Финланд улсын зэвсэгт хүчин геополитикийн нөхцөл байдалд Хүйтэн дайн дуусаагүй мэтээр хандаж, хуурай газрын томоохон дайнд тулалдахад байнгын бэлтгэлтэй байсаар ирсэн тул Европтоо “хуучинсаг” хэв маягтай хэмээн тооцогддог байв. 

    Харин Европ тивд 1945 оноос хойших хамгийн том зөрчил гараад байгаа энэ үед Финланд улс NATO-д элсэхээр бэлтгэхийн зэрэгцээ цэрэг зэвсгийн хүчээ улам зузаатгаж эхэлжээ.

    “Одоо Украинд үргэлжилж буй дайнтай ижил цар хүрээний дайнд тулалдах батлан хамгаалахын хүчин чадал бидэнд хангалттай байгаа. Нэг хүнд ногдох тоогоор авч үзвэл Финландын зэвсэглэлийн хүч Европт нэгдүгээрт орж магадгүй” хэмээн Финландын армийн тэргүүн командлагч, генерал Тимо Кивинен онцолж байна.

    NATO-оос анх урилга хүлээн авснаас хойш зургаан сар өнгөрсөн ч тус улс одоог хүртэл эвсэлд нэгдэж чадаагүй байгаад Финландын албаныхан бухимдалтай хандаж байна. Швед, Финланд улс одоогоор эвсэлд үл нэгдэх бодлогоо орхих болон NATO-ийн дүрмийн тавдугаар зүйл буюу хамтын аюулгүй байдлын хамгаалалтад орох үе шат хоорондын “саарал” бүсэд гацчихаад байгаа юм.

    Хэдийгээр Финланд улс ердөө 5.5 сая хүн амтай ч артильерийн хүч нь Франц, ХБНГУ-ыг нийлүүлснээс ч илүү байдгийн зэрэгцээ дайны цагт бэлтгэл хүчний 280 мянган цэргийг дайчлах боломжтой гэдгээрээ Их Британиас давуу аж. 

    Мөн удахгүй тус улс агаарын хүчнийхээ “F/A-18 Hornet” сөнөөгч онгоцны флотыг “Lockheed Martin F-35A” хэмээх 64 онгоцоор шинэчлэх юм. Харин далайн тулаанд Финландын тэнгисийн цэргийн хүчин Балтын тэнгисийн гүехэн ус, хадархаг эрэгт тохирсон хамгаалалтын боловсронгуй системтэйгээс гадна Хойд мөсөн далай, Лапландад тулалдах чадвар эзэмшсэн байна. 

    Одоогоор NATO-ийн гишүүн 30 улсаас Швед, Финландын элсэх хүсэлтийг соёрхон батлаагүй хоёр л улс үлдээд байгаа нь Унгар болон Турк юм. Унгар улсын хувьд он гартал энэ талаар Парламентдаа хэлэлцэхгүйг мэдэгдсэн бол Турк улс Курдын террорист бүлэглэлийн дэмжигчдийг Швед улс орогнуулдаг гэсэн шалтгаанаар соёрхон батлах үйл явцыг саатуулсан хэвээр байгаа юм.

    Cэтгэгдэл бичих