logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Австрали улс эрдэс бүтээгдэхүүний экспортын орлогын төсөөллөө ахиулж, $308 тэрбум болголоо
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 19 15:20
    202
    Эрчим хүчний нүүрсний үнэ үргэлжлүүлэн чангарснаар Австралийн экспортын орлого 76 тэрбум австрали доллар болж, өсөлт нь жилийн дүнгээр 65 хувьд хүрэхээр байна

    Украин дахь дайн эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглагдах түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлж буй энэ үед Австрали улс энэ санхүүгийн жилд эрдэс бүтээгдэхүүн, эрчим хүчний экспортоос олох орлогын төсөөллөө ахиулж, дээд түвшин буюу 459 тэрбум австрали доллар буюу 308 тэрбум ам.доллар хүргэжээ.

    2023 оны зургаадугаар сараар эцэслэгдэх санхүүгийн жилд тус улсын эрчим хүчний нүүрс болон шингэрүүлсэн байгалийн хийн экспортын орлого ихээр өсөх төлөвтэйг Австралийн Аж үйлдвэр, Шинжлэх ухаан, Эрдэс баялгийн яам улирлын тайландаа дурдсан байна. 

    “ОХУ-ын эсрэг хориг тус улсын экспортын бүтээгдэхүүнүүд, ялангуяа байгалийн хий, нүүрсийг дэлхийн зах зээлээс тусгаарлах магадлал нэмэгдсэнээр Өрнөдийн олон орнуудын эрчим хүчний зардал өсөхөөр байна” хэмээн тайланд бичжээ.

    Тус яам есдүгээр сарын тайландаа эрдэс баялгийн экспортын жилийн орлого 450 тэрбум австрали доллар хүрнэ гэж тооцоолж байв. Түүнээс хойш австрали долларын ханш өмнөх таамаглалаас сул байсны зэрэгцээ эрчим хүчний нүүрсний үнэ өссөн нь төсөөллийг ахиулах гол шалтгаан болжээ.

    Эрчим хүчний нүүрсний үнэ үргэлжлүүлэн чангарснаар экспортын орлого нь 76 тэрбум австрали доллар болж, өсөлт нь жилийн дүнгээр 65 хувьд хүрэхээр байгаа аж.

    Харин Австралийн хамгийн өндөр үнэлгээтэй экспортын түүхий эд болох төмрийн хүдэр энэ санхүүгийн жилд 113 тэрбум австрали долларын орлоготой байсан нь өмнөх жилээс буурсан үзүүлэлт болжээ.

    Cэтгэгдэл бичих