logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Дэлхийн нүүрсний хэрэглээ энэ онд бүх цаг үеийн дээд түвшинд хүрнэ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 19 16:00
    301
    Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн тайланд онцолсноор нүүрсний хэрэглээ 2022 онд 1.2 хувиар өсөж, жилийн дүнгээр түүхэндээ анх удаа 8 тэрбум тонн давахаар байна

    “Ногоон шилжилт”-ийн төлөөх дэлхий нийтийн хичээл зүтгэлийг үл харгалзан энэ онд нүүрсний хэрэглээ дэлхийн хэмжээнд  бүх цаг үеийн дээд хэмжээндээ хүрч өссөн байх төлөвтэй байна. 

    Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн тайлангаас харвал нүүрсний хэрэглээ 2022 онд 1.2 хувиар өсөж, жилийн дүнгээр түүхэнд анх удаа найман тэрбум тонн давахаар байгаа аж. Түүнчлэн хөгжингүй орнуудын энэ чиглэлд гаргасан ахиц дэвшлийг БНХАУ, БНЭУ зэрэг Азийн хөгжиж буй орнуудын эрэлт давснаар 2025 он хүртэл нүүрсний хэрэглээ энэ түвшинд хадгалагдах магадлалтай байна.

    unnamed.jpg

    ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлт татарснаар эрчим хүчний бусад эх үүсвэр хайхаас өөр аргагүй байдалд хүрсэн нь энэ онд Европын орнууд нүүрснээс ихээхэн хамааралтай болоход нөлөөлжээ. Үүний зэрэгцээ Европын удирдагчид эрчим хүчний цэвэр эх үүсвэрийг найдвартай болгох сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг урагшлуулахаар хичээж байгаа юм.

    “Иргэдээс гарах зардлыг бууруулж, эрчим хүчний нөөцөө найдвартай болгож, уур амьсгалын нэн чухал зорилтуудаа хэвээр үлдээхийн тулд сэргээгдэх эрчим хүчний төслүүд болон эрчим хүчний үр ашгийг их хэмжээгээр нэмэгдүүлэх яаралтай шаардлага байгааг энэ нь харуулж байна” хэмээн “Europe Beyond Coal” байгууллага онцолж байна. 

    Cэтгэгдэл бичих