logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Цагаачлал эрс нэмэгдсэнээр Канадын хүн амын өсөлт 1957 оноос хойших дээд цэгтээ хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 29 16:47
    947
    Канад улсын нийт хүн ам 38.9 сая хүрээд байна

    2022 оны II улиралд Канад улсын хүн ам 284 мянга 982-оор буюу 0.7 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл нэг өдөрт дунджаар 3100-аар нэмэгдсэн гэсэн үг бөгөөд ингэснээр тус улсын нийт хүн ам 38.9 сая хүрсэн болохыг Канадын Статистикийн хороо мэдээллээ.

    Энэ нь Канадад 1957 оноос буюу “Baby Boom” үеэс хойш бүртгэгдээгүй хамгийн хурдацтай өсөлт болсон байна. Хэдий тийм боловч энэ удаагийн өсөлтийн бараг бүх хувийг цагаачид бүрдүүлсэн гэдгээрээ онцлог юм.

    Хөдөлмөрийн насны хүн амын тоог эрчимтэй нэмэгдүүлж, тэтгэвэрт гарч буй ажилчдыг цагаач иргэдээр орлуулах тус улсын бодлого амжилттай хэрэгжиж буйн жишээ нь энэ болжээ. Канад улсын эдийн засаг болон хөдөлмөрийн зах зээлийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчнүүдийн нэг нь цагаачлал байсаар ирсэн юм. Ерөнхий сайд Жастин Трюдогийн Засгийн газар ирэх гурван жилд байнга оршин суух цагаач иргэдийн тоог 1.3 сая хүртэл нэмэх зорилт тавиад буй.

    Мөн “Их 7”-ийн гишүүн орнуудаас одоогоор Канад улс хүн амын өсөлтөөрөө тэргүүлж байна. 

    IV-VII сард Канадад гадаадаас цагаачлан оршин суухаар болсон иргэдийн тоо 270 мянгаар өссөн нь 1971 оноос хойших дээд үзүүлэлт болсон байна. Үүнд орогнол хүсэгчид, ялангуяа ОХУ Украинд халдан довтолсны дараа эх орноосоо дүрвэсэн иргэд ихээхэн жин дарсан байна.

    Харин 12 сарын хугацаанд Канад улсын хүн ам 1.8 хувиар өссөн аж.

    Cэтгэгдэл бичих