logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Citadel”-ийн ашиг $16 тэрбум хүрч, салбарын дээд амжилтыг эвдлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 23 13:40
    270
    Дэлхийн тэргүүлэх 20 хедж сангийн компанийн татварын дараах ашиг нийлээд 22.4 тэрбум ам.доллар хүрчээ

    Тэрбумтан Кен Гриффиний “Citadel” компани өнгөрсөн онд үйлчилгээнээс дээд хэмжээний буюу 16 тэрбум ам.долларын ашиг олсон нь салбарын бусад өрсөлдөгчдийг давсан үзүүлэлт болоод зогсохгүй түүхэн дэх хамгийн амжилттай санхүүгийн тоглолт хэмээн тооцогдож байна.

    Дэлхийн тэргүүлэх 20 хедж сангийн компанийн татварын дараах ашиг нийлээд 22.4 тэрбум ам.доллар хүрснийг “LCH Investments” мэдээлжээ. Харин “Citadel”-ийн дээрх амжилт нь хедж сангийн компани жилийн дүнгээр хамгийн өндөр ашигтай ажилласан тохиолдол болсон байна. 

    Харин салбарын том тоглогчдоос бусдыг нь харвал байдал өөр байна. Дэлхийн зах зээлийн ороо бусгаа байдлыг олон менежерүүд буруу тооцоолсноос шалтгаалан өнгөрсөн онд хедж сангууд нийтдээ 208 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Тэргүүлэх 20 компани 3.4 хувийн ашигтай ажилласан байхад бусад сангууд 8.2 хувийн алдагдалтай ажилласныг “LCH”-ийн тооцооллоос харж болохоор байна.

    “Дахин нэг удаа “Citadel”, “DE Shaw”, “Millenium” зэрэг төрөлжсөн стратеги бүхий томоохон хедж сангууд хамгийн өндөр ашигтай ажиллалаа. Сүүлийн жилүүдэд олсон ихээхэн ашиг нь тэдний үлэмж хэмжээ, мөн ханшийн өсөлт нөлөөлдөггүй стратегийн давамгай байдлыг нь илтгэж байна” хэмээн “LCH”-ийн ТУЗ-ийн дарга Рик Софер онцоллоо.

    Хедж сангийн салбар анх бий болсон цагаасаа хойш 1.4 их наяд ам.долларын ашигтай ажилласныг “LCH” тооцоолжээ. Харин тэргүүлэх 20 компани нь салбарын нийт хөрөнгийн 19 хувийг хянахаас гадна дээрх ашгийн 692 тэрбум ам.долларыг нь буюу 49 хувийг нь бүрдүүлсэн байна.

    Cэтгэгдэл бичих