
ХААН банк таван жилийн хугацаатай, 60 сая ам.долларын Монгол Улсын анхны “ногоон бонд”-ыг олон улсын зах зээлд гаргаж, хөрөнгө оруулалт татлаа.
“Ногоон бонд”-ын эх үүсвэр босгох ажлын хүрээнд Олон Улсын Санхүүгийн Корпорац 15 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн Нидерландын Хөгжлийн банк 35 сая ам.доллар, АНУ-д төвтэй “Microvest” компани 10 сая ам.долларын санхүүжилт олгожээ.
Энэ нь Монгол Улсын банкны салбарын нийт зээлийн багцад “ногоон зээл”-ийн багцын эзлэх хувь хэмжээг 1.4 хувь байгааг 2030 он гэхэд 10 хувь болгох зорилтыг дэмжих аж.
Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах зорилт тавиад байна. Үүнийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор жилд 413 сая ам.долларын санхүүжилт шаардагдах тооцоо гарахаар байгаа юм.
Ийнхүү Монгол Улсын хэмжээнд анх удаа “ногоон бонд” гаргаснаар цаашид энэ чиглэлд хөрөнгө оруулалт татахад дэмжлэг болно гэж салбарынхан онцолж байна.
Олон Улсын Санхүүгийн Корпорацын Суурин төлөөлөгч Руфат Алимарданов
ХААН банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Эрдэнэдэлгэр
Нидерландын Хөгжлийн банкны Төлөөлөгч Марникс Монсфорт