logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Uber” жолоочгүй таксины үйлчилгээгээ Лас Вегаст нэвтрүүллээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 08 12:00
    243
    Дэлхий дахинд автомат удирдлагатай автомашины ойрын ирээдүйн төлөв тийм ч сайн биш байгаа ч “Uber” жолоочгүй таксины парктай болох зорилтоо хэрэгжүүлж эхлэв

    Такси дуудлагын “Uber” компани өөрсдийн анхны “Роботакси” буюу автомат удирдлагатай, жолоочгүй таксины үйлчилгээгээ АНУ-ын Лас-Вегас хотод нэвтрүүлжээ. Хэдийгээр дэлхий дахинд автомат удирдлагатай автомашины ойрын ирээдүйн төлөв тийм ч сайн биш байгаа ч тус компани жолоочгүй таксины парктай болох зорилтоо ийнхүү хэрэгжүүлж эхэлсэн байна.

    Сан-Францискод төвтэй “Uber” компани энэхүү үйлчилгээндээ автомат удирдлагатай автомашины технологийн хөгжүүлэгч “Motional” компанитай түншилж байгаа аж. Тэдний хооронд байгуулагдсан 10 жилийн хугацаатай гэрээний дагуу “Hyundai Ioniq 5” жолоочгүй цахилгаан автомашинаар “Uber” такси дуудлага, хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх юм. 

    Дашрамд дурдахад, “Motional”-ийг БНСУ-ын “Hyundai” болон “Aptiv” компаниуд энэ технологийг хөгжүүлэхээр хамтран байгуулсан аж.

    Одоогоор Лас-Вегас хотын иргэд “Uber” аппликейшнийг ашиглан жолоочгүй такси дуудан үйлчлүүлэх боломжтой болсон байна. Цаашдаа энэ үйлчилгээг өргөжүүлж, Лос-Анжелес хотод нэвтрүүлэхийг тус компани мэдээлжээ. Тавдугаар сард “Uber” компани  Калифорни мужийн Санта Моникад “Uber Eats” хоол хүргэлтийн үйлчилгээндээ анх жолоочгүй автомашин туршиж эхэлжээ. 

    Бусад томоохон компаниудын хувьд автомат удирдлагатай автомашины төслөө цаашид үргэлжлүүлэх эсэхийг дахин бодож үзэх нь нэмэгдээд байна. 11 дүгээр сард “Ford” болон “Volkswagen” компаниуд үүнтэй холбоотой төслөө цуцалсан бол саяхан “Apple” компани бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, автомат удирдлагатай автомашинаа танилцуулах товоо 2026 он хүртэл хойшлуулаад байгаа аж.

    Харин “Uber” компани хоёр жилийн өмнө автомат удирдлагатай автомашины салбар нэгжээ зараад байсан ч ийнхүү дахин хүч үзэхээр шийджээ.

    Cэтгэгдэл бичих