logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    2022 оны Нобелийн шагналтнууд тодорлоо
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 11 17:00
    485
    Цар тахлын улмаас хоёр жил завсарласан Нобелийн шагнал гардуулах ёслол 2022 онд эргэн ирлээ

    Аравдугаар сарын 3-10-ны өдрүүдэд 121 дэх удаагийн Нобелийн долоо хоног үргэлжилж, энэ онд хүн төрөлхтний хөгжилд хамгийн том хувь нэмэр оруулсан эрхмүүдийг тодрууллаа. Физик, хими, анагаах ухаан, эдийн засгийн салбар, түүнчлэн утга зохиол, энх тайван гэсэн зургаан төрлөөр энэхүү нэр хүндтэй шагналын эздийг тодруулаад байна.

    Энэ онд физик, хими, эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг тус бүр гурван хүн хуваан хүртсэний зэрэгцээ Энх тайвны шагналыг хүний эрхийн хоёр байгууллага хүртсэн нь онцлог болж байна. Мөн хүний хамгийн эртний хоёр төрөл зүйлийн гений холбоог тогтоож, эволюцын асар том нээлт хийсэн эрдэмтэн Нобелийн Анагаах ухааны шагналыг хүртсэн нь гол үйл явдал байв. 

    Цар тахлын улмаас хоёр жил завсарласан Нобелийн шагнал гардуулах ёслол 2022 онд эргэн ирж байна. Уламжлал ёсоор Алфред Нобелийн өөд болсон өдөр буюу 12 дугаар сарын 10-ны өдөр Шведийн Стокхольм хотноо Энх тайвны шагналаас бусад таван шагналыг гардуулах ёслол болох юм. Харин Нобелийн Энх тайвны шагналыг Норвегийн нийслэл Осло хотод гардуулдаг билээ.

    Анагаах ухааны салбарын шагнал

    Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг “Устаж үгүй болсон хоминидуудын геном болон хүний эволюц” сэдвээр судалгаа хийж, хүний уг гарлыг судлахад үнэтэй хувь нэмэр оруулсан Шведийн генетикч Сванте Паабо хүртлээ. Тэрбээр Сибирийн нэгэн агуйгаас 40 мянган жилийн настай хурууны ясыг илрүүлж, улмаар Денисовын хүн гэгддэг эртний хүний төрөл зүйлийнх болохыг тогтоосон юм. Мөн түүний нээлтийн үр дүнд Неандерталь хүний геномын дарааллыг тогтоожээ.

    Физикийн салбарын шагнал

    2022_10$largeimg_1138101073.jpeg

    Физикийн салбарын Нобелийн шагналыг квант механикийн чиглэлээр судалгаа хийсэн гурван эрдэмтэн хуваан хүртлээ. Францын эрдэмтэн Ален Аспет, АНУ-ын физикч Жон Клаузер, Австрийн эрдэмтэн Антон Зайлингер нар энэхүү нэр хүндтэй шагналын эздээр тодорч, 10 мянган крон буюу 900 мянган ам.доллароор шагнуулахаар болов.

    Эрдэмтэд сүлэлдсэн фотоны туршилтаар беллийн тэнцэтгэл бишийн зөрчлийг нотолж, квантын мэдээлэл зүйд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Мөн тэдний судалгаа, хөгжүүлэлтийн ажил нь квантын технологийн шинэ эрин үеийн суурийг тавьсан хэмээн онцолсон байна

    Химийн салбарын шагнал

    FeS-wx8XkAUWOu5.jpg

    Химийн салбарын Нобелийн шагналын эздээр хорт хавдрын эсрэг эмийн үйлчилгээг сайжруулах ажлыг удирдсан гурван эрдэмтэн тодорлоо. Кэролин Бертоцци, Мортен Мелдал, Барри Шарплесс нарт "клик хими болон био ортогональ химийг хөгжүүлсний төлөө" энэхүү шагналыг олгосон хэмээн Шведийн Хааны шинжлэх ухааны академи мэдэгдсэн байна.

    Клик хими гэдэг нь эмийн үйлдвэрлэлд ДНХ-ийн зураглалыг гаргаж, хүний биед илүү тохиромжтой материалыг бүтээдэг арга ухаан юм байна. Мөн биоортогональ урвалыг ашиглан тус гурван эрдэмтэн хорт хавдрын эсрэг эмийн нөлөөлөх чадварыг сайжруулсан аж.

    Эдийн засгийн салбарын шагнал

    FesupipXgAAc41y.jpg

    2022 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналын эздээр АНУ-ын гурван эдийн засагч тодорлоо. Бен Бернанке, Дуглас Даймонд, Филип Дайбвиг нар банк болон санхүүгийн хямралын талаар хийсэн судалгаагаараа энэхүү шагналыг хүртлээ. Банк юунд хэрэгтэй байдаг, мөн банкны тогтолцоо яагаад эмзэг талаар орчин үеийн ойлголтын суурийг тавьсан хэмээн шагнал гардуулах хорооноос тэднийг үнэлсэн байна. Тэд 1930-аад оны “Их хямрал”-д судалгаа шинжилгээ хийж, банкны үйл ажиллагаа хямралыг илүү удаан бөгөөд ноцтой үргэлжлэхэд хүргэснийг тайлбарлажээ.

    Бен Бернанке 2006-2014 онд Холбооны Нөөцийн банкны тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд өдгөө Вашингтон хот дахь “Брүүкингс” хүрээлэнд судлаачаар ажилладаг байна.

    Нобелийн шагналыг академик талын эдийн засаг судлаач бус бодлого тодорхойлж байсан хүнд гардуулсан нь ховор тохиолдол болж байгаа юм. Харин Дуглас Даймонд нь Чикагогийн их сургуулийн Бизнесийн сургууль, харин Дайбвиш нь Сент-Льюис хот дахь Вашингтон их сургуулийн Бизнесийн сургуулийн профессорууд аж.

    Утга зохиолын салбарын шагнал

    FeYZG8tXoAAihcJ.jpg

    Утга зохиолын салбарын Нобелийн шагналын эзнээр өдгөө 82 настай, Францын зохиолч Анни Эрно тодорлоо.  Тэрбээр өөрийн амьдралд тохиолдсон үйл явдлуудыг түүвэрлэн бичсэн "The Years" намтар зохиолоороо Францад төдийгүй дэлхий дахинд алдаршсан нэгэн юм.

    Энхтайвны шагнал

    FedaXcPXoAAtQv8.jpg

    Нобелийн Энхтайвны шагналыг ОХУ, Беларусь, Украины хүний эрхийн хамгаалагчид хуваан хүртлээ. Тодруулбал Беларусийн хүний эрхийн зүтгэлтэн Алес Беляцкий, мөн ОХУ-ын “Memorial” байгууллага, Украины иргэний эрх чөлөөний төв Нобелийн шагнал хүртэв.

    Европт Дэлхийн II дайнаас хойших хамгийн том зөрчилдөөн гараад буй энэ үед авторитар дэглэмийн эсрэг тэдний тэмцэл, хүчин чармайлтыг үнэлэн энэхүү шагналыг гардуулсан байна.

    Cэтгэгдэл бичих