logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    OPEC+ газрын тосны гарцаа танаж, эрэлтийн төлөвөө буурууллаа
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 15 12:00
    278
    OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны зах зээлийг тэнцвэртэй байлгах зорилгоор энэ улиралд гарцаа өдрийн дүнгээр 520 мянган баррель болгон бууруулаад байна

    Зах зээлийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд гарцаа бууруулах арга хэмжээ авч буй OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны эрэлтийн төсөөллөө дахин бууруулав.

    Эдийн засгийн тааруу төлөв, БНХАУ-ын COVID-19-ийг үл тэвчих бодлогын нөлөөгөөр OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг энэ улиралд үйлдвэрлэхээр төлөвлөсөн боловсруулаагүй газрын тосны хэмжээгээ өдөрт 520 мянган баррелиар бууруулсан нь өмнөх сарын таналтын дүнтэй ойролцоо үзүүлэлт боллоо.

    Аравдугаар сард OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн гаргасан шийдвэрийн дагуу нийлүүлэлтийг өдөрт хоёр сая баррелиар бууруулснаар газрын тосны гарц зах зээлийг тэнцвэржүүлэх хэмжээнд очих болохыг тайланд дурдсан байна.

     

    “Дэлхийн эдийн засгийн уналтын болгоомжлолоос үүдэлтэй тодорхойгүй байдал нь газрын тосны эрэлт багасах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Мөн БНХАУ-ын COVID-19-ийг Үл тэвчих бодлогын сөрөг нөлөөлөл их байна” хэмээн OPEC-ийн Вена хотод төвтэй судалгааны хэлтсээс мэдээлжээ.

    Гарцыг танах шийдвэр зарлагдсаны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус бүлгийн тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг Саудын Арабыг дэлхийн эдийн засгийг аюулд оруулсны хажуугаар газрын тосны үнийг өндөр түвшинд байлгах замаар ОХУ-ын Украин дахь эзлэн түрэмгийллийг өөгшүүлж байна хэмээн буруутгасан юм.

    Хэдий тийм боловч түүнээс хойш эрэлтийн хэлбэлзлийг үл харгалзан газрын тосны үнэ баррель 95 ам.доллар орчимд тогтвортой хадгалагдаж байгаа нь OPEC-ийн шийдвэр тийм ч буруу байгаагүй гэсэн дохио өгсөн байна.

    Саудын Арабын Эрчим хүчний сайд, хунтайж Абдулазиз бин Салман Египет улсад болсон COP27 уур амьсгалын төлөөх чуулга уулзалтад оролцохдоо OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг үйлдвэрлэлийн бодлогоо өөрчлөхдөө болгоомжтой хандсан хэвээр байхыг бататгасан юм.

    Cэтгэгдэл бичих