logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Нүүрсний хулгайн асуудалтай холбоотойгоор 8 хүнийг хойшлуулшгүй журмаар саатуулжээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 08 15:35
    210
    Г.Занданшатар: Нүүрсний хулгайн хэргийг ард түмний хяналт дор ил тод, үнэн зөвөөр шийдвэрлэх үйл явцад УИХ бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллана

    Иргэдийн жагсаалын үр дүнд нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой ахицууд гарсныг Засгийн газраас шинээр байгуулагдсан ажлын хэсэг мэдээллээ.

    Нүүрсний хулгайн асуудалтай холбоотойгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн захирал Б.Хишигдорж нарын найман иргэнийг хойшлуулшгүй журмаар Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас саатуулсан гэж Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдэв. Мөн шалгалтыг эрчимжүүлж байгаагаа онцоллоо.

    Түүнчлэн Монголын Оюутны холбооны үе үеийн удирдлага, ажилласан байсан хүмүүс “Эрдэнэс Тавантолгой”-д ажиллаж байсан гэв. Эдгээр хүмүүсийг баг болон ажилласан байхыг үгүйсгэхгүй гэдгийг Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар онцлов.

    Боомтуудын хувьд Тавантолгойн бүлэг ордоос олон боомтоор нүүрс экспортолдог учраас тус бүрд нь тулгалт хийж, хэд хэдэн боомт дээр зөрчил илэрснийг тодотгосон аж. Түүнчлэн БНХАУ-аар дамжуулан нийлүүлэлдэг гуравдагч, дөрөвдөгч орнуудын гаалийн мэдээнд тулгалт хийхэд зөрчил илэрсэн байна. Тухайлбал: “Эрдэнэс Тавантолгой” дөнгөж үйл ажиллагаа эхлүүлэх үеийн нэг жил долоон сарын хугацаанд 379 мянган тонн нүүрсэнд гаалийн бүрдүүлэлт хийгээгүй байна.

    Үүнээс цааш шинэ ажлын хэсэг өдөр бүр 11.00 цагаас шинэ мэдээлэл өгч байна гэдгээ мэдэгдлээ. Харин мэдээллийг хэт дэвэргэснээр худалдан авах талд нөлөөлөх, одоо байгаа нүүрс борлуулах гэрээнүүд цуцлагдахад хүргэх эрсдэл үүсэж болзошгүй гэдгийг анхааруулав.

    Үүнээс гадна УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хэлсэн үгэндээ “Нүүрсний хулгайн хэргийг ард түмний хяналт дор ил тод, үнэн зөвөөр шийдвэрлэх үйл явцад УИХ бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллана. Улс орны нийгэм, эдийн засаг, цаг үеийн нөхцөл байдал амаргүй байна. Үнийн өсөлт, инфляц, орлогын хомсдол иргэдийн амьжиргааг доройтуулж, шударга ёс алдагдсан, гэмт хэрэг, түүний дотор баялгийн хулгайтай тэмцэх асуудал ард иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Тиймээс залуус тав дахь өдрөө жагсаал цуглаан хийж, шаардлага тавьж байна. Тэд шударга ёсыг нэхэж, ард түмний баялгийг хулгайлсан гэмт үйлдлийг түргэн шуурхай шийдвэрлэхийг шаардаж байгаа нь зүй ёсны шаардлага гэж үзэж Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нүүрсний хулгайн асуудлаар энэ сарын 21-нд нийтийн сонсгол зохион байгуулахаар шийдвэрлэсэн” гэж онцлов.

    Мөн тэрбээр “Нүүрсний хулгайг зөвхөн хулгайлсан нүүрс гэж хязгаарлахгүй, нүүрс экспортын бүх шатанд гэрээ, тээвэр, хөрс хуулалт, олборлолт, жишиг татвар, АМНАТ, НӨАТ, хил гааль гээд олон хүрээг хамарч байгааг анхаарч, бүх талаас нь шалгах нь зүйтэй. Нийт 21 эрүүгийн хэрэг байгаа гэж мэдээлж байна. Тэдгээрээс шүүхэд шилжсэн хэргүүдэд холбогдсон улстөрчид, албан тушаалтнуудын нэрсийг иргэдэд ил тод зарлаж, мэдээлээд явах нь зөв гэж үзэж байна” гэж мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих