logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Tesla” Тайландын зах зээлд нэвтэрснээр БНХАУ-ын компаниудтай хийх өрсөлдөөн нь ширүүслээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 08 16:00
    387
    “Tesla” компани ирэх оны I улирлаас “Model 3” болон “Model Y” загваруудаа Тайландад нийлүүлж эхэлнэ

    “Tesla” компани лхагва гарагаас эхлэн Тайланд улсад автомашиныхаа захиалгыг авч эхэлснээр БНХАУ-ын компаниудын ноёрхдог Зүүн Өмнөд Азийн суудлын автомашины хамгийн том зах зээлд нэвтэрч буй барууны компаниудын тоог нэгээр нэмэгдлээ.

    Тус компани ирэх оны I улиралд “Model 3” болон “Model Y” загваруудаа нийлүүлж эхлэхийг “Tesla”-ийн Тайланд дахь Үйл ажиллагаа хариуцсан захирал Ивонн Чан Бангкок хотод болсон нээлтийн ажиллагааны үеэр онцолжээ.

    Мөн энэ хүрээнд ирэх хоёрдугаар сард Тайландад цэнэглэх байгууламжаа ашиглалтад оруулах бол I улиралд багтаан автомашины үйлчилгээний анхны төвөө нээх аж. Ирэх онд Бангкок хотод дор хаяж 10 цэнэглэх байгууламж нээхээр төлөвлөснийг Ивонн Чан дурдсан байна.

    “Tesla” тус бүс нутагт Сингапур болон Тайландын зах зээлд нэвтэрснээр “Great Wall Motor”, “BYD” , “Hozon” зэрэг БНХАУ-ын үйлдвэрлэгчидтэй хийж буй өрсөлдөөн нь улам ширүүсэх юм.

    Тайландад “Model 3” автомашин нь 1.76 сая бат буюу 50 мянга 200 ам.доллар, харин “Model Y” нь 1.96 сая батын үнэтэйгээр худалдаанд гарсан байна. Харин БНХАУ-ын “Great Wall Motor” компанийн “Ora Good Cat” автомашин 763 мянган батын үнээр худалдаалагдаж байгаа аж.

    Үүнээс гадна бүс нутагтаа автомашин үйлдвэрлэлийн хамгийн том зангилаа төвд тооцогддог Тайланд улсад “Tesla” үйлдвэрээ барих эсэх талаар Ивонн Чан дурдаагүй байна. Өнгөрсөн сард Тайландад автомашинаа нийлүүлж эхэлсэн “BYD” компани хилийн чанад дахь цахилгаан автомашины анхны үйлдвэрээ тус улсад барихаар сонгожээ. 

    Cэтгэгдэл бичих