logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “BMW” хоёр жил дараалан “Mercedes-Benz”-ийг борлуулалтаараа илүүрхэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 12 10:40
    368
    2022 онд “BMW” нийлүүлэлт дэлхийн хэмжээнд 5 хувиар буурч, 2.1 сая нэгж болжээ

    Тансаг ангиллын автомашин үйлдвэрлэгч “BMW” компани хоёр жил дараалан гол өрсөлдөгч “Mercedes-Benz”-ээс борлуулалтаараа илүү гарсан байна. Энэ нь тус компани дэлхийн авто үйлдвэрлэлийн салбарт бэрхшээл учруулсан нийлүүлэлтийн сүлжээний саатлын үед зөв менежментээр ажилласантай холбоотой аж.

    Өнгөрсөн онд “BMW”-ийн нийлүүлэлт дэлхийн хэмжээнд таван хувиар буурч, 2.1 сая нэгж болсон ч тайлант хугацаанд 2.04 сая нэгж автомашин нийлүүлж, өмнөх оноос нэг хувиар буурсан “Mercedes-Benz”-ийн үзүүлэлтийг давжээ. Хэдийгээр дээрх хоёр компани 2022 оны сүүлийн саруудад борлуулалтаа өсгөж чадсан ч эд ангийн хомсдол, Украины дайнаас үүдэлтэй үйлдвэрлэлийн гарцын хумигдмал байдал үүсээд байсан эхний хагасын алдагдлаа нөхөхөд энэ нь хангалтгүй байсан аж.

    Автомашин үйлдвэрлэгчдийн хувьд сүүлийн үед бодлогын хүүгийн өсөлт, эрчим хүчний өндөр үнэтэй холбоотой хүндрэлийг даван туулж байна. Тухайлбал: “Tesla” компанийн хувьцааны ханш огцом унахад гол зах зээл болох БНХАУ-д эрэлт буурсан нь мөн тус улсын дотоодын “BYD”, “Xpeng”, “Nio” зэрэг компаниудын өрсөлдөөн ширүүссэн нь нөлөөлсөн аж.

    Covid-19-ийн хатуу хөл хорио эрэлтийг сулруулснаар  “BMW”, ““Mercedes-Benz”, “Volkswagen” зэрэг ХБНГУ-ын компаниудын борлуулалт ч БНХАУ-д буурсан үзүүлэлттэй байна. “Mercedes-Benz” тус улсын өрсөлдөөн ихтэй зах зээлд байр сууриа дээшлүүлэхийн тулд өнгөрсөн онд шинэ “EQS” цахилгаан автомашиныхаа үнийг эрс хямдруулсан юм. 

    “BMW”-ийн “i4” зэрэг цахилгаан автомашинуудын борлуулалт 2022 онд хоёр дахин өсөж, 215 мянга 755 нэгж хүрсэн бол “Mercedes-Benz”-ийн цахилгаан автомашины борлуулалт мөн ойролцоо түвшний өсөлт үзүүлж, 117 мянга 800 нэгж болсон байна.

    Cэтгэгдэл бичих