logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    ХБНГУ түүхий эдийн нийлүүлэлтийн найдвартай байдлыг хангах сан байгуулна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 15 16:05
    130
    ХБНГУ Төрийн дэмжлэг бүхий Баялгийн сан бий болгохоор төлөвлөж байна

    ОХУ-ын Украин дахь эзлэн түрэмгийллээс шалтгаалан дэлхийн улсууд байгалийн баялгийн аюулгүй байдалдаа онцгой анхаарах болоод буй энэ үед ХБНГУ түүхий эдийн ханган нийлүүлэлтийг найдвартай болгож, төрөлжүүлэхийн тулд Төрийн дэмжлэг бүхий Баялгийн сан бий болгохоор төлөвлөж байна.

    Энэ нь тус улсын байгалийн баялгийн стратегийг өргөн хүрээнд шинэчлэх алхмын нэг хэсэг болохыг Засгийн газрынх нь албан бичигт дурджээ. Шатах түлшний хэрэглээг халах явцад шаардагдах төмөрлөг зэрэг нэн чухал материалын хангамжийн асуудалд ХБНГУ сүүлийн үед анхаарлаа хандуулж буй.

    Сан байгуулах төлөвлөгөөний гол зорилт нь БНХАУ-ыг орлох ханган нийлүүлэгч олох явдал бөгөөд тус улсын Эдийн засгийн сайд, Ногоон намын улс төрч Роберт Хабек энэ санаачилгыг удирдан хэрэгжүүлж байна. Мөн Бээжингээс түүхий эдийн хамааралтай байдлыг бууруулах яриа хэлэлцээр Европын Холбооны түвшинд ч мөн явагдаж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр хагаст Европын Комиссоос үүнтэй холбоотой актыг танилцуулах товтой байна.

    ХБНГУ-ын Эдийн засгийн яамны захиалгаар “Ernst & Young” байгууллагын хийсэн судалгаанаас үзвэл тус улс стратегийн ач холбогдолтой 46 төрлийн түүхий эдийн 36 нь импортоор авах шаардлагатай байдаг тул эрсдэл өндөртэйд тооцогддог байна. Зөвхөн Төрийн бус мөн хувийн хэвшлийн дэмжлэгийг авах боломжтой сан байгуулснаар санхүүжилтийн өөр хувилбар бүхий бүтцийг ашиглан нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулна гэж судалгаанд дурджээ.

    Cэтгэгдэл бичих