logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Станбулд болсон дэлбэрэлтэд Турк улс Курдын салан тусгаарлагчдыг буруутгалаа
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 15 14:35
    189
    Станбул хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй жуулчны гудамжинд болсон дэлбэрэлтийн улмаас зургаан хүн амиа алдаж, 81 хүн хүнд болон хөнгөн гэмтэл аваад байна

    Өнгөрсөн ням гарагт Станбул хотод болсон дэлбэрэлтэд Турк улс Курдийн салан тусгаарлагч “PKK” бүлэглэл болон тэдний Сири дэх холбоотнуудыг буруутгасан байна. Хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй жуулчны гудамжинд болсон дэлбэрэлтийн улмаас зургаан хүн амиа алдаж, 81 хүн хүнд болон хөнгөн гэмтэл аваад байгаа юм. Дэлбэрэлт үйлдсэн хэмээн баривчлагдаад буй сэжигтэн Сири улсын иргэн гэж албаныхан мэдээллээ. “PKK”-ийн холбоотон гэгдэх Сири улсын “PYD” бүлэглэлийг АНУ санхүүжүүлдэг хэмээн Турк улсын Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу дэлбэрэлтийн талаар мэдэгдэл хийх үедээ буруутгасан байна. 

    Турк улсын дотоодын “NTV” телевизээр даваа гарагт халдлага үйлдсэн байж болзошгүй гэж үзсэн Сири эмэгтэйг цагдаа нар хяналтдаа авсан гэж мэдээлжээ. Сэжигтэн “PKK” болон “PYD” бүлэглэлтэй холбоотой гэдгээ байцаалтын явцад хүлээсэн хэмээн Истанбул хотын Аюулгүй байдлын удирдах газраас мэдээлсэн гэсэн байна. 

    "АНУ-аас илгээсэн эмгэнэлийн захидал бол алуурчин хэргийн газартаа эргэн ирж байгаагаас ялгаагүй. Турк улс тэдний энэ эмгэнэлийг хүлээн авахгүй. Энэхүү довтолгооны хариуг хатуу барина" гэж Турк улсын Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу мэдэгджээ.

    Cэтгэгдэл бичих