logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Япон болон Их Британи нутаг дэвсгэртээ цэргийн хүч байршуулахыг харилцан зөвшөөрөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 12 16:40
    280
    Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Их Британид хийж буй айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхий сайд Риши Сунактай уулзлаа

    Бүс нутагт БНХАУ-тай холбоотой аюулгүй байдлын сорилтууд нэмэгдэж байгаатай холбогдуулан Япон улс Их Британи, АНУ-тай батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ хэлэлцээрүүд хийлээ.

    Лхагва гарагт Вашингтонд болсон АНУ-Японы Аюулгүй байдлын зөвлөлдөх хорооны уулзалтаар талууд хуурай газар, тэнгис, сансрын батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх төлөвлөгөөг баталсныг мэдээлжээ.

    Энэ хүрээнд хоёр тал хамтарсан цэргийн сургуулилалтаа нэмэгдүүлэх, шаардлагатай тохиолдолд АНУ Японы эзэмшлийн сансрын объектуудыг дайралтаас хамгаалах, мөн бүс нутаг дахь АНУ-ын цэргийн хүчний байршлыг БНХАУ-ын учруулж болох аливаа аюулд бэлэн байхаар шинэчлэн зохион байгуулах тухай тохиролцсон байна.

    Уулзалтын дараах хамтарсан мэдэгдлийн үеэр Японы тал Бээжинг “урьд өмнө байгаагүй стратегийн сорилт” хэмээн тодорхойлжээ. Харин АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин “Сүүлийн үед БНХАУ-ын зэвсэгт хүчин өдөөн хатгасан шинжтэй үйлдлүүд гаргаж, үүнийгээ хэвийн байдал болгохоор хичээж буйг бид харж байна” гэсэн байна.

    Үүнээс гадна Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Их Британид хийж буй айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхий сайд Риши Сунактай уулзаж, хоёр улс нэгнийхээ газар нутагт цэргийн хүчээ байршуулахыг харилцан зөвшөөрсөн томоохон гэрээ байгуулжээ.

    Энэ нь хоёр улсын харилцааны сүүлийн 100 жилийн түүхэн дэх хамгийн өндөр ач холбогдолтой батлан хамгаалахын гэрээ болсны зэрэгцээ Их Британийн хувьд Япон улстай энэхүү тохиролцоонд хүрсэн Европын анхны улс болж байна. 

    Энэхүү гэрээг байгуулснаар боомтоор нэвтрэх, хамтарсан цэргийн сургуулилалт хийхэд шаардагддаг журмыг хялбарчилж, цэрэг зэвсгийн солилцоог илүү идэвхтэй явуулах боломжийг бүрдүүлж байгааг Японы Гадаад хэргийн яам онцолжээ.

    Cэтгэгдэл бичих