logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Барууны ачаа тээврийн автомашинууд ОХУ-ын нутгаар дамжин өнгөрөх боломжгүй боллоо
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 30 16:00
    187
    Владимир Путины шийдвэр Европоос ОХУ-ын газар нутгаар дамжин Монголд хүрэх ачаа тээвэрт тодорхой хэмжээнд нөлөөлөх эрсдэлтэй байна

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин барууны орнуудын ачаа тээврийн зарим автомашиныг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхийг хориглох зарлигт пүрэв гарагт гарын үсэг зурлаа. 

    Тодруулбал: ОХУ-ын эсрэг үүнтэй төстэй хориг арга хэмжээ авсан улс орнуудад бүртгэлтэй ачааны автомашинуудыг үүнд хамруулж байгаа аж. Украины дайнтай холбоотойгоор өнгөрсөн дөрөвдүгээр сард Европын Холбоо ОХУ, Беларуст бүртгэлтэй ачааны автомашинуудыг хилээрээ нэвтрүүлэхийг хориглож байсан юм.

    ОХУ-ын иргэд, байгууллагуудын эсрэг “нөхөрсөг бус” хориг хязгаарлалт тогтоосон орнуудад хариу болгон энэ арга хэмжээг авч буйг дээрх зарлигт дурдсан бөгөөд хоригийг хэзээнээс хэрэгжүүлж эхлэхийг тодорхой болгоогүй байна.

    Энэхүү шийдвэр нь Европоос ОХУ-ын газар нутгаар дамжин Монголд хүрэх ачаа тээвэрт тодорхой хэмжээнд нөлөөлөх эрсдэлтэй байгаа юм.

    Үүний зэрэгцээ Финланд улс ОХУ-тай хиллэдэг Европын Холбооны бусад улсын арга хэмжээг дагаж, өнөөдрөөс эхлэн ОХУ-ын иргэдэд виз олгохоо зогсоожээ.

    Владимир Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа хилээр орж ирэх ОХУ-ын иргэдийн тоо эрс өссөн нь Финландын олон улсын харилцаанд эрсдэл учруулж буй тул дээрх шийдвэрийг гаргаснаа тус улсын Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна.

    Cэтгэгдэл бичих