logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    “Tesla” Шанхай дахь автомашины үйлдвэрээ сайжруулж, “Model 3”-ийн шинэ загварыг үйлдвэрлэнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 16 17:00
    162

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    2022 онд “Tesla”-ийн дэлхий даяар үйлдвэрлэсэн 1.37 сая цахилгаан автомашины хагасаас илүү нь Шанхай дахь үйлдвэрт "мэндэлжээ"

    “Tesla” компани седан ангиллын “Model 3” автомашиныхаа шинэчилсэн загварыг үйлдвэрлэж БНХАУ-ийн ширүүн өрсөлдөөнтэй зах зээлд гаргахын тулд Шанхай дахь үйлдвэрийн тоног, төхөөрөмжөө сайжруулахаар төлөвлөжээ. Тиймээс үйлдвэрийн зарим үйл ажиллагааг хоёрдугаар сарын эцэс хүртэл түр зогсоохоор болсон байна. Тус үйлдвэрт автомашины үйлдвэрлэл хоёр үе шаттай явагддаг бөгөөд ирэх ням гарагаас эхлэн нэгдүгээр үе шатны тодорхой тооны ажилчдыг амрааж байгааг нэрээ нууцалсан эх сурвалж мэдээллээ. 

    “Tesla” компани энэ он гарсаар үйлдвэрийн шат дамжлагуудаа үе шаттайгаар сайжруулсаар ирсэн юм. Тэдний шинэчилсэн “Model 3” загвар одоогоор албан ёсоор танилцуулагдаагүй байгаа ч энэ оны эцсээр зарлагдах төлөвтэй байна. Харин одоо ажиллаж буй үйлдвэрийн хэсэгт “Model 3S” болон “Model Y” спорт загварын автомашиныг үйлдвэрлэж байгаа аж. 

    Дэлхийн цахилгаан автомашины хамгийн том зах зээл болох БНХАУ-д өрсөлдөөн улам нэмэгдэж байгаатай зэрэгцэн “Tesla” компани “Model 3”-ийн шинэчлэлийг хийхээр болсон байна. 2022 онд “Model 3”-ийн борлуулалт БНХАУ-д буурч, 125 мянган нэгж орчим борлуулагдсан нь өмнөх оныхоос 17 хувиар багассан үзүүлэлт болжээ.

    “BYD” болон “Nio” зэрэг БНХАУ-ын дотоодын өрсөлдөгч компаниуд цахилгаан автомашины шинэ загваруудаа зах зээлд гаргахтай зэрэгцэн “Tesla” БНХАУ-д үйлдвэрлэсэн загваруудынхаа үнийг буулгаж борлуулалтаа нэмэгдүүлэх арга хэмжээ авч байв.

    Өнгөрсөн онд “Tesla”-ийн дэлхий даяар үйлдвэрлэсэн нийт 1.37 сая цахилгаан автомашины хагасаас илүү нь тус компанийн Шанхайн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн юм. 

    Энэхүү үйлдвэр нь мөн “Tesla”-ийн хилийн чанад дахь анхны үйлдвэр бөгөөд 2019 оны 12 дугаар сараас хойш автомашин үйлдвэрлэж байгаа ажээ. 

    Сайжруулалт хийгдсэнээр дээрх үйлдвэр жилд нэг сая нэгж автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай болох бөгөөд үүгээр анх баригдсан 450 мянган автомашин үйлдвэрлэх хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлж байна.

    Cэтгэгдэл бичих