logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Пакистаны Ерөнхий сайд асан Имран Хан жагсаалын үеэр буудуулж шархаджээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 04 10:50
    273
    Имран Хан 2018 онд Пакистан улсын Ерөнхий сайдаар сонгогдсон ч энэ оны IV сард Засгийн газрыг нь Парламентын санал хураалтаар огцруулжээ

    Пакистан улсын Ерөнхий сайд асан Имран Хан Зүүн Пунжаб мужид болсон жагсаалын үеэр буудуулж, шархадсан байна. Тэрбээр сонгуулийг эрт эхлүүлэхийг шаардан нийслэл Исламабад хот хүрэх жагсаал зохион байгуулж байсан аж. Имран Хан хөлдөө сумны шарх авсан ч одоогоор биеийн байдал нь тогтвортой байгаа гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Түүнийг буудсан хоёр этгээдийн нэг нь буудалцааны үеэр амиа алдсан бол нөгөөг нь цагдаа нар баривчилжээ.

    Имран Хан 2018 онд Пакистан улсын Ерөнхий сайдаар сонгогдсон боловч энэ оны дөрөвдүгээр сард Засгийн газрыг нь Парламентын санал хураалтаар огцруулсан юм. “PTI” намын удирдагчдын нэг Асад Умар Имран Хантай эмнэлэгт уулзсаныхаа дараа одоогийн Ерөнхий сайд Шахбаз Шариф болон Дотоод явдлын сайд Рана Санаулла нарыг халдлагад буруутай хэмээн видео мэдэгдэл хийсэн байна. 

    Харин тус улсын Ерөнхий сайд болон Дотоод явдлын сайдын зүгээс дээрх мэдэгдлийг няцаажээ. Пакистан улсын Цахим орчин болон хэвлэл мэдээллийн хяналтын хорооноос телевизийн сувгуудаар Имран Ханы намынхны бусдыг буруутгасан мэдэгдлүүдийг цацахыг хориглосон байна. 

    Халдлагын дараа Имран Ханы тэргүүлдэг “PTI” намын дэмжигч Оюутны холбооноос нийслэл Исламабад хот хүрэх жагсаал баасан гарагийн өглөөний 11.00 цагаас үргэлжилнэ гэж мэдэгджээ.

    Халдлагатай холбоотойгоор Пунжаб мужийн амбан захирагч Парвез Елахи хамтарсан мөрдөн шалгах багийг бүрдүүлсэн гэдгээ зарласан аж.

    Энэ үйл явдлын дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен "Улс төрд хүчирхийлэл байх ёсгүй" хэмээгээд "АНУ ардчилсан энх тайван Пакистан улсыг дэмжих болно" гэсэн байна.

    Cэтгэгдэл бичих