logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Захиалгын хоолны эрэлт нэмэгдсэнээр “DoorDash”-ийн орлого эрс өсөв
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 04 14:00
    435
    “DoorDash” компанийн хувьцааны ханш 10 хувиар өсөөд байна

    Инфляцын өсөлтийг үл харгалзан хэрэглэгчдийн дунд өндөр үнэтэй захиалгын хоолны эрэлт өндөр байснаар өнгөрсөн III улиралд “DoorDash” компани шинжээчдийн таамгаас давсан ашигтай ажилласан байна.

    Тус компанийн ашиг III улиралд 33 хувиар өсөж, 1.7 тэрбум ам.доллар болсон нь “Bloomberg”-ийн шинжээчдийн таамаглаж байсан 1.63 тэрбум ам.долларын үзүүлэлтээс давжээ. Тайлант хугацаанд хэрэглэгчдээс ирсэн захиалгын тоо 27 хувиар өссөн бол захиалгын орлого 30 хувиар нэмэгдэж, 13.5 тэрбум ам.доллар болсон гэдгийг тус компани мэдэгджээ.

    Тайлангаа танилцуулсны дараа тус “DoorDash” компанийн хувьцааны ханш 10 хувиар өссөн байна. 

    “Wall Street”-ийн шинжээчид тус компанийн захиалгын борлуулалтын орлогыг 13.1 тэрбум ам.доллар байна гэж таамаглаж байсан юм. 

    IV улиралд дээрх үзүүлэлт 13.9-14.2 тэрбум ам.доллар болно гэсэн төсөөллөө “DoorDash” компани тайлан танилцуулах үедээ мэдэгдсэн байна. Түүнчлэн тус компанийн татвар ногдуулах ашиг ирэх улиралд 85-120 сая ам.доллар хүрнэ гэж үзжээ.

    Цар тахлын хөл хорионы үед хэрэглэгчид гадуур хооллох боломжгүй болсноос гадна өдрийн турш гэртээ гурван удаа хоол хийх сонирхол буурсантай холбоотойгоор захиалгын хоолны эрэлт эрс өсөөд байсан юм. 

    “DoorDash” компани энэ хугацаанд АНУ дахь захиалгын хоолны зах зээлээ багагүй хэмжээгээр өргөжүүлээд байгаа аж. Тавдугаар сарын байдлаар тус компанийн нийт борлуулалтын 59 хувийг нь АНУ-ын зах зээл бүрдүүлэх болсныг “Bloomberg Second Measure”-ийн судалгаагаар тогтоосон байна.

    “DoorDash”-ийн гол өрсөлдөгч “Uber Eats” компани энэ долоо хоногийн эхээр мөн л шинжээчдийн таамгаас давсан орлоготой ажилласан гэдгээ мэдэгдсэн юм. Энэ үеэр тус компанийн Гүйцэтгэх захирал Дара Косровшахи инфляцын өсөлтийн дарамт одоогоор захиалгын хоолны эрэлтэд маш бага нөлөө үзүүлж байгааг онцолж байв.

     

    Cэтгэгдэл бичих