logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    IV улирал гарсаар Улаанбаатар хотын агаарын чанарын индекс анх удаа 600 нэгж давав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 09 10:00
    435
    Өмнөх өдрүүдтэй харьцуулахад XII/09-ний өглөө Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт хамгийн тааруу байна

    2020 оны IV улирал гарсаар Улаанбаатар хотын агаарын чанарын индекс анх удаа 600 нэгж давж, “Маш их бохирдолтой” түвшнийг зааж байна. Тухайлбал: Баянхошуу орчимд PM2.5-ийн түвшин 630 нэгж болжээ.

    Мөн I хороололд агаарын чанарын индекс 352, Толгойт орчимд 333, Дамбадаржаа орчимд 328, Хайлааст орчимд 310 буюу “Их бохирдолтой”, Нисэх орчимд 279, МҮОНРТ орчимд 240 нэгж буюу “Бохирдолтой” түвшинд хүрээд байна.

    Харин Баруун дөрвөн зам орчимд 116, Бөхийн өргөө орчимд 126 нэгж буюу “Бага бохирдолтой” байгаа аж. Богд хааны ордон музей, Мишээл экспо орчимд  “Хэвийн” буюу 89-102 нэгж байна.

    Баасан гарагийн өглөөний 09.00 цагийн байдлаар Баянхошуу орчимд РМ10 нарийн ширхэгт тоосонцор 249, PM2.5-ийн түвшин 630 болоод байгаа бол Мишээл экспо орчимд РМ10 нарийн ширхэгт тоосонцор дээд тал нь 107 нэгж, PM2.5-ийн түвшин  89 нэгж хүрсэн аж.

    Сүүлийн өдрүүдэд нийслэлийн агаарын бохирдлын  хэмжээ аюултай түвшнээс 10-15 дахин нэмэгдээд байгаа ба тухайлбал: 11 дүгээр сарын эхний 10 хоногийн байдлаар аюултай түвшнээс 15 дахин ихсэж, 7114 хүрээд байсан юм.

    9-5.JPG

     

    Cэтгэгдэл бичих