logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Хөлбөмбөгийн ДАШТ үзэхээр Катарт очсон жуулчид худалдан авалтын “дээд амжилт” тогтоож магадгүй
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 09 11:25
    701
    “Qatar-2022” ДАШТ-ий шөвгийн наймд Нидерланд-Аргентин, Хорват-Бразил, Англи-Франц, Морокко-Португалын шигшээ багууд өрсөлдөнө

    Катар улсад үргэлжилж буй хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-ийг үзэхээр очсон жуулчдын албан ёсны худалдааны цэгүүд дэх худалдан авалтын хэмжээ түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрэх төлөвтэй байгааг тэмцээний төлбөр тооцоо хариуцсан хамтрагч "Visa" компани мэдэгджээ. 

    ДАШТ өндөрлөхөд 10 хоног үлдээд буй энэ үед Катарт байгаа хөгжөөн дэмжигчдийн худалдан авалт 2014 оны Бразилын ДАШТ-ий үеийн түвшнийг давсан төдийгүй ОХУ-д болсон 2018 оны ДАШТ-ий үеийн худалдан авалтын 89 хувьтай тэнцүү хэмжээнд хүрээд байгаа аж. "Visa" компанийн тооцоололд  12 дугаар сарын хоёрны өдөр хүртэлх ДАШТ-ий албан ёсны борлуулагчдад картаар хийсэн бүх төлбөрийг оролцуулан тооцоолжээ.

    Дэлхий даяар инфляц өсөн нэмэгдсээр байгаагаас гадна тэмцээн эхлэхтэй зэрэгцэн цэнгэлдэх хүрээлэнгүүдэд спиртийн агууламжтай шар айраг худалдаалахыг хориглосон ч Катарт хөгжөөн дэмжигчдийн худалдан авалт өндөр байгаа нь анхаарал татаж байна. Худалдан авалтын тэн хагасыг нэрийн барааны худалдаа эзэлж байсан бол 36 орчим хувийг хоол, ундаа эзэлсэн байгаа аж.

    Сонирхуулахад, 11 дүгээр сарын 30-ны өдөр Мексик болон Саудын Арабын шигшээ багуудын тоглолтыг үзэхээр ирсэн хөгжөөн дэмжигчид хамгийн их худалдан авалт хийжээ. 

    Олон Улсын Хөл Бөмбөгийн Холбоо (FIFA) болон Катарын ДАШТ зохион байгуулагчдын зүгээс тэмцээнээс олох ашиг орлогын талаар өөдрөг хүлээлттэй байна. FIFA-ийн хувьд дөрвөн жилийн орлогын хэмжээ нь 5.4 тэрбум ам.доллароос давна гэж үзэж байгаа бол зохион байгуулагч Катар улсын эдийн засагт 17 тэрбум ам.долларын орлого орох төлөвтэй байгаа аж.

    “Qatar-2022” ДАШТ-ий шөвгийн наймд Нидерланд-Аргентин, Хорват-Бразил, Англи-Франц, Морокко-Португалын шигшээ багууд өрсөлдөнө. Шөвгийн наймын эхний тоглолт энэ баасан гарагт буюу 12 дугаар сарын есний өдөр Хорват-Бразилын шигшээ багийн тоглолтоор эхлэх юм. Үүний дараа Нидерланд- Аргентины шигшээ багууд тоглоно. 

    Cэтгэгдэл бичих