logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Нас тооцох уламжлалт аргыг халах хууль батлагдсанаар БНСУ-ын иргэд нэгээс хоёр насаар “залуужна”
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 09 16:30
    107
    БНСУ-д иргэдийн насыг төрсөн өдөр болгонд нэг нас нэмэх замаар тооцохыг зөвшөөрсөн хууль 2023 оны VI сараас хүчин төгөлдөр болно

    Пүрэв гарагт БНСУ-ын Парламент хүний насыг тооцох уламжлалт аргаасаа татгалзаж, олон улсын жишгээр нэвтрүүлэх хууль баталснаар тус улсын иргэд албан ёсны бүртгэл, баримт бичигт нэгээс хоёр насаар "залуужихаар" болжээ. 

    БНСУ-ын иргэд хүүхдийг төрөнгүүт нь нэг нас хүрсэн хэмээн үздэг төдийгүй жил бүрийн нэгдүгээр сарын нэгэнд нэг нас нэмдэг бөгөөд өдөр тутмын амьдралдаа энэхүү "хий нас"-аа тооцдог юм. 

    Үүний зэрэгцээ цэрэг татлагын доод нас, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг зөвшөөрөх хууль ёсны насыг тооцох арга нь мөн л ялгаатай байдаг. Энэ аргаар хүний насыг тэгээс эхлэн тоолдог ч шинэ он бүрийн эхний өдөр нас нэмэгддэг юм. 

    Харин иргэдийн насыг олон улсын жишгээр буюу төрсөн өдөр болгонд нэг нас нэмэх замаар тооцохыг зөвшөөрсөн хууль 2023 оны зургаадугаар сараас хүчин төгөлдөр болсноор энэхүү толгой эргэмээр тогтолцоо үгүй болох аж.

     “Хүний насыг тооцоолох аргууд олон янзын аргатай холбоотойгоор хууль эрх зүй, нийгэмд ойлгомжгүй байдал ихээр гардаг. Тиймээс энэ өөрчлөлт нь түүнээс үүдсэн нийгэм, эдийн засгийн үр ашиггүй зардлыг бууруулах зорилготой” хэмээн тус улсын Парламент дахь эрх баригч намын гишүүн Ю Сан Бом онцолж байна.

    Cэтгэгдэл бичих