logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Борис Жонсон сунгаанаас нэрээ татсанаар Риши Сунак Ерөнхий сайд болох магадлал нэмэгдлээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 24 10:20
    52
    Их Британийн Ерөнхий сайдын өрсөлдөөнөөс Борис Жонсон нэрээ татаж байгаагаа зарлав

    Борис Жонсон сунгаанаас нэрээ татсанаар Риши Сунак Их Британийн шинэ Ерөнхий сайд болоход улам ойртлоо

    Их Британийн эрх баригч Консерватив намын удирдагчийг тодруулах сунгаанаас Борис Жонсон нэрээ татаж буйгаа зарласнаар Сангийн сайд асан Риши Сунак тус улсын дараагийн Ерөнхий сайд болох магадлал улам нэмэгдлээ. 

    Хэд хэдэн удаагийн дуулиант явдлын дараа Ерөнхий сайдын албан тушаалаа өгсөн Борис Жонсон суудалдаа эргэн очих нь намын дунд хуваагдал үүсгэх эрсдэлтэй учраас зөв зүйл биш хэмээн үзсэнээ илэрхийлжээ. Харин Риши Сунак намын даргын сунгаанд ялалт байгуулбал “Шударга байдал, мэргэжлийн ур чадвар, хариуцлага”-тайгаар улс орноо удирдана хэмээн амлалт өгсөн байна.

    Одоогоор Риши Сунак болон Их Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Пенни Мордаунт нарын хооронд өрсөлдөөн явагдаж байна. Хоёр нэр дэвшигч даваа гарагт орон нутгийн цагаар 14.00 цагаас өмнө Парламент дахь Консерватив намын хууль тогтоогчдоос хамгийн багадаа 100 санал авч байж баасан гарагт болох сүүлийн шатны санал хураалтад өрсөлдөнө. Одоогоор Риши Сунак хэдийн 155 гишүүний дэмжлэг аваад байгаа бол Пенни Мордаунтын хувьд ердөө 25 гишүүний санал авчээ. Хэрэв өрсөлдөгчийнх нь авсан саналын тоо дээрх босгод хүрэхгүй бол Риши Сунак Ерөнхий сайд болох нь тодорхой болох юм. 

    Ийнхүү британичууд түүхэндээ анх удаа долоон долоо хоногийн дотор гурван өөр Ерөнхий сайдын нүүр үзэхээр болж байна. Тус улсын түүхэнд хамгийн богино хугацаанд ажилласан Ерөнхий сайд болоод буй Лиз Трассын засах гээд бүтэлгүйтсэн асуудлууд шинээр сонгогдох Ерөнхий сайдын гар дээр очих юм.

    Зах зээлийн тогтворгүй байдал даамжирч, инфляц болон иргэдийн амьжиргааны өртөг огцом өссөнийг даган Консерватив намын дотоод хуваагдал гүнзгийрч, рейтингээрээ Хөдөлмөрийн намд гүйцэгдээд байгаа билээ.

    Их Британийн Парламентын гишүүн Даниел Кавчинский

    Cэтгэгдэл бичих