
Европын бондын зах зээлд урьд өмнө болоогүй идэвхтэй долоо хоног үргэлжилж, зээлдүүлэгчид ердөө дөрвөн өдрийн дотор 99 тэрбум евро буюу 107 тэрбум ам.долларын бонд арилжаалжээ.
Оны эхний өсөлтийг ашиглаж энэ долоо хоногт бонд гаргаж буй 80 гаруй зээлдүүлэгчдийн дунд Итали улсын Засгийн газар, “Pirelli & C”, “Deutsche Bank” зэрэг том нэрс багтаж байна. Энэхүү үзүүлэлт нь жилийн өмнө буюу компаниуд бодлогын хүүгийн өсөлтөөс өрсөхөөр яарч байсан үед 98 тэрбум еврогийн санхүүжилт татсан өмнөх рекорд үзүүлэлтээс давсан байна.
“Зах зээлд шинэ гүйлгээний орон зай хангалттай байгаа энэ үед бонд гаргалтад маш тохиромжтой цонх нээгдэж байна” хэмээн “Danske Bank”-ийн стратегич Марк Наур онцлоод пүрэв гарагт АНУ-ын инфляц дахин саарсан үзүүлэлттэй гарсан нь Холбооны Нөөцийн банкны мөнгөний хатуу бодлогын дарамтыг бууруулснаар зах зээлд өсөлт цаашид үргэлжилж магадгүй байна гэв.
2022 онд хэт сунжирсан хэлбэлзлийн мөчлөг Европын бондын зах зээлд хор хөнөөл учруулж, хөрөнгө оруулагчид бодлогын хүүгийн дараалсан өсөлт, инфляцын зогсолтгүй өсөлт, Евро бүсийн эдийн засгийн уналтын болгоомжлол дунд дасан зохицохоор түүртэж байсан юм. Харин одоо өнгөрсөн оны бондын үнийн уналтыг дагасан худалдан авалтын таатай боломж нээгдэж, дэлхий дахины бондын зах зээлээс маш сайн өгөөж хүртэхээр төлөвтэй болсон тул салхи эргэсэн гэж хэлж болохыг “Bank of America”, “UBS” зэрэг банкнууд онцолж байна.