
Европт сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бүртгэгдээгүй ийм томоохон хэмжээний IPO хийснээр “Porsche”-ийн зах зээлийн үнэлгээ 70-75 тэрбум евро хүрнэ гэж тооцоолсноо тус компани ням гарагт мэдээллээ. Хэдий тийм боловч зах зээлийн уналттай холбоотойгоор энэ нь өмнөх 85 тэрбум еврогийн зорилтоос багассан үзүүлэлт аж.
Эрчим хүчний хямрал, бодлогын хүүгийн өсөлт, өндөр инфляцаас шалтгаалж Европын компаниуд энэ онд IPO хийх нь эрс цөөрөөд байгаа юм.
Харин “Volkswagen” компани үндсэн хөрөнгө оруулагчдынхаа тууштай дэмжлэгт найдан хувьцаагаа нээлттэй арилжаалахаар болжээ. Жишээлбэл: Катарын Хөрөнгө оруулалтын газар, Норвегийн Баялгийн сан, T. Rowe Price, ADQ зэрэг хөрөнгө оруулагчид 3.7 тэрбум еврогийн давуу эрхийн хувьцаанд захиалга өгөхөөр төлөвлөөд байгаа аж.
Мөн 10 гаруй жилийн өмнө “Volkswagen”-тай эзэмшлийн маргаан өрнүүлээд “Porsche”-ийн Удирдах зөвлөлөөс хасагдаж байсан тэрбумтан Порше Пихийн гэр бүлд тодорхой хэмжээний шийдвэр гаргах эрх эргэн очих юм байна. Харин хөрөнгө оруулагчид “Porsche”-ийн давуу эрхийн хувьцааны 25 хувийг захиалах боломжтой ч санал өгөх эрхгүй байх аж.
Нээлттэй арилжаанаас олсон орлого нь “Volkswagen” компанийн цахилгаан автомашины шилжилт болон программ хангамжийн хөгжүүлэлтийг санхүүжүүлэх юм байна.