
•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Банк санхүү
Нийтлэлийг хуваалцах
Редакторыг дагах
Ж.Зоригт
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
Ж.Зоригт
АХБ Монголын баруун бүсэд зам тээврийг хөгжүүлэх чиглэлд $150 саяын зээл олгоно
Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 13 14:30
744
Зургийг: adb.org
Монгол Улсын авто замын сүлжээний нийт урт 111,943 км байгаагаас 10,242 км нь хатуу хучилттай авто зам байна
Азийн хөгжлийн банк Монгол Улсын баруун бүсэд зам тээврийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлд 150 сая ам.долларын зээл олгохоор баталлаа.
Төсөлд Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгууд багтаж байгаа аж. АНУ-ын баруун бүсэд алслагдмал байдлаас шалтгаалаад зам тээврийн салбарын өсөлт удаан байгааг Азийн хөгжлийн банкны Зам тээврийн ахлах мэргэжилтэн тодотгож байна.
Төсөл хэрэгжсэнээр орон нутгийн замыг дөрвөн улирлын турш ашиглах боломжтой болох, тээврийн өртөг буурах, баруун бүсэд эдийн засаг, үйлчилгээний шинэ боломжууд бий болох ажээ.
Төслийн нийт өртөг 158 сая ам.доллар бөгөөд найман сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлнэ. Хугацааны хувьд 2029 онд хэрэгжиж дуусах төлөвтэй байна.
Cэтгэгдэл бичих