logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    COP15 хурлаар 2030 он гэхэд дэлхийн хуурай газар, усны 30 хувийг хамгаалах төлөвлөгөө баталлаа
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 21 11:55
    298
    Дэлхийн 195 улс 2030 он гэхэд дэлхийн хуурай газар, усны 30 хувийг нөхөн сэргээж, хамгаалахад санал нэгдэв

    Амьтан, ургамлын олон төрөл зүйл бөөнөөр устаж үгүй болох аюул нүүрлээд байгаатай холбогдуулан дэлхийн 195 улс 2030 он гэхэд дэлхийн хуурай газар, усны дор хаяж 30 хувийг нөхөн сэргээж, хамгаалахад санал нэгдлээ.

    Байгуулагдаад 30 жилийн нүүрийг үзэж буй Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн ивээл доорх биологийн олон төрөлт байдлыг хангах санхүүжилтийн хүрээнд чинээлэг орнууд 2030 он хүртэл жил бүр ойролцоогоор 30 тэрбум ам.долларыг орлого багатай орнуудад олгохоор болсон билээ. Дээрх гэрээг Монреаль хотод болсон НҮБ-ын Биологийн олон төрөлт байдлын асуудлаарх COP15 бага хурлын үеэр хоёр долоо хоногийн турш хэлэлцэж баталсан байна.

    “Дөрвөн жилийн ажлын дараа бид аяллынхаа төгсгөлд ирээд байна” хэмээн COP15-ийн Ерөнхийлөгч Хуанг Рунчиу онцлоод, улс орнууд биологийн олон төрөлт байдлын алдагдлыг зогсооход энэхүү санаачилга хөтөч нь болохыг өгүүлсэн байна. 

    Харин хурлыг зохион байгуулж буй Канад улсын Байгаль орчны сайд Стивен Гилбо тус гэрээг дэлхийн уур амьсгалын дулаарлыг цельсийн хоёр хэмээс хэтрүүлэлгүй барих Парисын гэрээтэй ач холбогдлын хувьд адилтган авч үзжээ. 

    Чинээлэг орнууд нөхөн төлбөр олгохоор болсон нь өргөн хүрээгээрээ уур амьсгалын төлөө жилд 200 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх амлалтын нэг хэсэг болж байгаа юм.

    Үүнээс гадна ямар төрлийн бизнесүүд байгаль орчноос хамааралтай байдал болон түүнд үзүүлэх нөлөөгөө ил болгох ёстой талаар хэлэлцүүлэг хурлын сүүлийн өдрүүдэд халуун сэдэв болсон байна. Компаниудыг энэ талд зохицуулагч байгууллагууд, хөрөнгө оруулагчид, олон нийтэд ил тод байх нөхцөлийг хангаж ажиллахаар талууд тохиролцоод байсан ч үүнийг заавал биелүүлэх шаардлага болгох эсэх дээр улсуудын дунд хуваагдал үүссэн байна. Эцэст нь хурлын албан ёсны баримт бичгээс “заавал” гэдэг үгийг хассан аж.

    Cэтгэгдэл бичих