logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Алтны үнэ 2022 оны V сараас хойш анх удаа $1900 давав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 13 15:00
    532
    Алтны спот үнэ Лондоны Металлын биржид унц нь 0.7 хувиар өсөж, 1889.24 ам.доллар болоод байна

    АНУ-ын хэрэглээний үнийн индекс буурсан үзүүлэлттэй гарч, Холбооны Нөөцийн банканд бодлогын хүү өсгөх эрчээ сааруулах орон зайг өгсний дараа алтны үнэ 2022 оны тавдугаар сараас хойш анх удаа 1900 ам.доллар давлаа.

    Өнгөрсөн оны 12 дугаар сард тус улсын хэрэглээний үнийн индекс эдийн засагчдын тооцоолж байсанчлан өмнөх сараас 0.1 хувиар буурсан байна. Инфляцын дүн мэдээлэл гарсны дараа ам.долларын ханш болон Засгийн газрын бондын өгөөж суларсан бол алтны үнэ 1.4 хувиар өсөөд байна.

    2022 онд АНУ-ын Төв банкны мөнгөний хатуу бодлого хүү тооцдоггүй алтны үнэд сөргөөр нөлөөлснөөр үнэ нь аравдугаар сар хүртэл долоон сарын турш унасан юм. Харин инфляц саарч, мөнгөний хатуу бодлогын мөчлөг удалгүй дуусах хүлээлт үүссэнээр алтны үнэ хурдацтай өссөөр байна. 

    Своп хэлцлийн зах зээлүүд одоогоор бодлогын хүүгийн өмнөхөөсөө харьцангуй бага хувийн өсөлтөд бэлтгэж эхэлжээ. 

    Сүүлийн байдлаар алтны спот үнэ Лондоны Металлын биржид унц нь 0.7 хувиар өсөж, 1889.24 ам.доллар хүрээд байна. Харин “Bloomberg Dollar Spot Index” 0.5 хувиар унасан бол мөнгөний үнэ 2.1 хувиар өсөж, платинумын үнэ тогтвортой хадгалагджээ. 

    Cэтгэгдэл бичих